АНУ ОХУ-ын түрэмгийллийг буруушаахаас дахин татгалзлаа
Лхагва гарагт /2025.02.26/ Дэлхийн худалдааны байгууллагын (WTO) гишүүн орнууд Украин дахь ОХУ-ын түрэмгийллийг буруушаасан мэдэгдэлд АНУ оролцохоос түдгэлзсэн байна. ОХУ 2022 онд Украин руу цэргээ оруулснаас хойш “WTO” жил бүр ОХУ-ын түрэмгийллийг буруушаасан мэдэгдэл гаргасан юм. Энэ нь АНУ тус мэдэгдлийг дэмжихээс татгалзсан анхны тохиолдол болов.
Дэлхийн худалдааны байгууллагын 44 гишүүн тус мэдэгдлийг дэмжин гарын үсэг зурсан юм. Гарын үсэг зурсан улсуудад Украин, Европын холбооны орнууд, Их Британи, Канад, Австрали зэрэг улсууд багтжээ. АНУ-ын нэгэн албан тушаалтан “Reuters” агентлагт “Мэдэгдлийн хамтран дэмжихгүй байх шийдвэрийг энэ долоо хоногийн эхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон НҮБ-ын Ерөнхий ассамблей дахь байр сууриндаа нийцүүлж гаргасан” гэж хэлсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даваа гарагт /2025.02.24/ АНУ-ын санаачилсан тогтоолыг баталсан. Тус тогтоол Украинд энх тайван тогтоохыг уриалсан ч ОХУ-ын түрэмгийллийг дурдаагүй юм. Харин Ерөнхий ассамблей тус тогтоолыг дэмжээгүй бөгөөд Европын холбооны дэмжлэгтэй, ОХУ-ын түрэмгийллийг буруушаасан тогтоолыг баталсан билээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Трамп бол ухаантай Ерөнхийлөгч юм даа. Путин ч гэсэн маш ухаалаг юм . В.Зеленский ч оргон зайлах байх аа.
ГӨЛӨГ ТРАМП
Бөгсөө олигтойхон арчиж чадахгүй чи бид хоёр шиг юм Трампыг гөлөг болгоод яадгийн.