ОХУ, АНУ-ын дипломатчид өнөөдөр Истанбулд уулзана
ОХУ болно АНУ-ын дипломатчууд өнөөдөр /2025.02.26/ Истанбул хотноо уулзаж, хоёр улсын элчин сайдын яамнуудтай холбоотой тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ, ОХУ-ын албан тушаалтнууд Украины асуудлаар Саудын Арабд уулзсан. Тус уулзалтаар хоёр тал Украины асуудлаар дахин хэлэлцэх мөн хоёр улсын хоорондын дипломат харилцааг хэвийн үргэлжлүүлэх тохиролцоонд хүрсэн юм.
Өнөөдөр болох уулзалт нь АНУ-ын өмнөх захиргааны үед үүссэн дипломат маргааныг шийдвэрлэх зорилготой гэжээ. Лавров Катар улсад айлчилж байх үедээ “Ийм уулзалт маргааш Истанбулд болно. Уулзалтын үр дүнд бид хэр хурдан, үр дүнтэй урагшлах боломжтой гэдгийг харуулна гэж бодож байна хэмээсэн юм. Туркийн Гадаад хэргийн яамны эх сурвалж АНУ, ОХУ-ын төлөөлөгч нар уулзна гэдгийг мөн баталжээ. Тэр эх сурвалж “AFP” агентлагт “Турк улс нь хэлэлцээ зохион байгуулах зэргээр энхийн хүчин чармайлтад бүх төрлийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Moscow Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өгзөг Трамп