Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, ОХУ-ын төлөөлөгчид дипломат харилцаагаа хэвийн горимд шилжүүлэх талаар хэлэлцжээ

АНУ, ОХУ-ын төлөөлөгчид пүрэв гарагт /2025.02.27/ Истанбул хотод уулзаж хоёр улсын элчин сайдын яамны үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар хэлэлцсэн байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шинэ захиргаатай хийсэн анхны харилцаа итгэл найдвар төрүүлсэн гэжээ.

Төлөөлөгчид улс улсынхаа дипломатчдад тавих нөхцөл дээр анхаарч хэлэлцсэн байна. Кремль өнгөрсөн жил АНУ-ын ерөнхийлөгчөөр Жо Байден ажиллаж байх үед хоёр улсын харилцаа тэгээс доош хэмжээнд орсон гэж тодорхойлж байсан билээ. Тэгвэл Украины дайн хурдан дуусгахаа амласан Трамп ажлаа хүлээн авсны дараа Москватай яриа хэлэлцээг эхлүүлж, Путинтэй утсаар ярин, Саудын Арабд хоёр улсын өндөр албан тушаалтнууд Украины дайны асуудлаар уулзсан. Украин болон Европын холбоотнууд Трамп дайныг дуусгах тохиролцоог хурдан хийхээр оролдож байгаа нь Европын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй тохиролцоонд хүргэж магадгүй гэж болгоомжилж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Долоодог Трамп

Холбоотой мэдээ

Back to top button