ОХУ-ын шүүх Украины талд байлдсан Британи эрэгтэйд 19 жилээр хорих ял оноожээ

ОХУ-ын цэргийн шүүх Курск мужид Украины талд байлдсан Их Британи эрэгтэйд хөлсний цэрэг болон террозм үйлдсэн гэх хэргээр 19 жил хорих ял оноосон байна. 22 настай Жеймс Скотт Рис Андерсон өнгөрсөн арваннэгдүгээр сард Курск мужид Украины хүчинтэй хамт байлдаж байхдаа баривчлагджээ. Тухайн үед Их Британийн эрх баригчид түүнд чадах бүхнээрээ туслахаа амласан юм.
Шүүх хурал Курскийн баруун дүүргийн цэргийн хоёрдугаар шүүх дээр болсон байна. Андерсон таван жилийг шоронд, 14 жилийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлнэ. Прокурорууд түүнд 20 жилээр хорих ял оногдуулахаар ажиллаж байжээ. Андерсон гэм буруугаа хүлээсэн юм. Түүний өмгөөлөгчид мэдэгдэхдээ Андерсон гэм буруугаа хүлээсэн нь ялыг хөнгөвчлөх үндэслэл гэсэн байна. Тэр шүүхийн шийдвэрийг давж заалдаж болно.
ОХУ Украинд байлдаж буй гадаад иргэдийг хөлсний цэрэг гэж үздэг. Ингэснээр ОХУ-ын шүүх тэдэнд Женевийн конвецын дагуу дайны хоригдол гэх тодорхойлолт өгөлгүй, эрүүгийн хуулийн дагуу яллах боломжтой байдаг юм.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хөлсний цэрэг болон террозм үйлдсэн
таван жилийг шоронд, 14 жилийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлнэ?
ЭНЭ АНГЛИ ЗАЛУУ ӨНГӨРЧЭЭ ОРОСЫН ГУЛАГАД ЭНЭ ТӨГСӨНӨ БАРАГ Л ЦААЗЫН ЯЛ ШҮҮ ЯАНАА ХӨӨРХИЙГ ТАНАЙ ЭРГҮҮ СЭТГҮҮЛЧИД ҮГ ҮСГЭЭ ХЯНААЧЭЭ 5 ЖИЛ ШОРОНД 14 ЖИЛ ЧАНГАД ГЭНЭЭ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ЮМ
Хайран з�##�уу өнгөрчээ. Британи Орсоос гуйх л үлдэж
Shuud buudaach de hachin tsagaan golgiig
Оросын т�##�д байлдаж бгаа хойд солонгосын цэргүүдээр л солих бхдаа
Тэгвэл зөрүүлээд Солонгос цэргүүд ял эдэлж дээ!!
????...