Гадаад мэдээДЭЛХИЙ

ДЭМБ: USAID тусламжаа зогсоосноор найман улсад ХДХВ-ийн эмгүй болж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа гадаад тусламжийг түр зогсоох шийдвэр гаргасан нь найман улсад ХДХВ-ийн эмчилгээний нийлүүлэлтийг их хэмжээгээр тасалдуулсан гэж ДЭМБ даваа гарагт /2025.03.17/ мэдээлжээ. Үүний улмаас Хаити, Кени, Лесото, Өмнөд Судан, Буркина Фасо, Мали, Нигери, Украин зэрэг улсуудад ХДХВ-ийн эмийн нөөц ирэх саруудад дуусаж магадгүй гэж ДЭМБ мэдэгдсэн юм.

ДЭМБ-ын захирал Тедрос Адханом Гебрейюс хэвлэлийн бага хурлын үеэр “ХДХВ-ийн хөтөлбөрүүд тасалдсан нь 20 жилийн ахиц дэвшлийг арилгаж магадгүй” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ үүний улмаас ХДХВ-ийн халдварын арван сая шинэ тохиолдол бүртгэгдэж, ХДХВ-ийн халдвартай холбоотой гурван сая нас баралт тохиолдож магадгүй хэмээсэн байна.

Гебрейюс хэлэхдээ “АНУ нь улс орнуудад олгох шууд санхүүжилтийг татвал санхүүгийн өөр эх үүсвэр олох боломжийг эмх цэгцтэй, хүмүүнлэг байдлаар олгох үүрэгтэй” гэжээ. ДЭМБ-ын нийт санхүүжилтийн 20 орчим хувийг АНУ олгодог байсан. Трамп АНУ-ыг ДЭМБ-гаас татах шийдвэр гаргасан тул тус байгууллага төсвөө танан, шинэ ажилтан авахаа зогсоосон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 18, 2025 19:12

Бужгар хар дарга ковидын үeд си д т�##� зассаны хариу гарч дээ.

Холбоотой мэдээ

Back to top button