Гадаад мэдээДЭЛХИЙ

Гал зогсоох хэлэлцээ удааширч, Израил Хамаст цохилт өгч байна

Газын зурваст гал зогсоож, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээ удааширч, Израил Хамаст цохилт өгч байна. Даваа гарагт /2025.03.17/ Израил Газын зурвас, Ливаны өмнөд хэсэг, Сирийн өмнөд хэсэгт агаарын цохилт өгчээ. Орон нутгийн албан тушаалтнуудын мэдээлэхдээ тэдгээр цохилтуудын улмаас 10 хүн амь үрэгдсэн гэсэн байна. Израилын зэвсэгт хүчин мэдэгдэхдээ халдлага үйлдэхээр төлөвлөж буй дайчдыг онилсон гэжээ.

Хоёр долоо хоногийн өмнө Израил Газын зурвас руу хоол хүнс, эм тариа, түлш болон бусад хангамжийг нэвтрүүлэхийг хориглосон юм. Тэд Хамасыг гал зогсоох тохиролцоонд өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрөхийг шаардаж ийм алхам хийсэн байна. Нэгдүгээр сард Израил, Хамас хоёр гал зогсоох эхний шатны тохиролцоонд хүрч, барьцааны хүмүүс болон хоригдол солилцоо явуулсан. Гал зогсоох тохиролцооны эхний шатны үеэр хоёр тал бие биеэ хэлэлцээг зөрчсөн гэж буруутгасан ч тохиролцоо нуран уналгүй үргэлжилсээр дууссан юм. Харин хоёр дахь шатны хэлэлцээнд ахиц гарч өгөхгүй байна.

Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button