СПОРТ
“Ерөнхийлөгчийн цом”-д улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.

Тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших нарын тэргүүтэй 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэв. Ингэснээр Б.Бат-Өлзий “Ерөнхийлөгчийн цом”-д анх удаа түрүүлж, шилжин явах цомын эзэн боллоо.
Барилдааны их шөвөгт улсын начин Б.Ганхуяг, Д.Амарсайхан нар шалгарав.
Сонирхуулахад, өнгөрсөн жил “Ерөнхийлөгчийн цом”-д улсын харцага О.Хангай түрүүлсэн юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шороотой бөх түрүүлж л байдаг.Бөх бүр замаа алдлаа.