Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампт санхүүжилтээ татсан тул ДЭМБ ажлын байр, төсвөө танана

АНУ санхүүжилтээ зогсоосонтой холбогдуулан ДЭМБ-ын төсөв тавны нэгээр бууруулахаар төлөвлөж байгаа гэдгийг “Reuters” агентлагийн олж авсан дотоод бичигт дурджээ. ДЭМБ ажилтнуудын тоо, үйл ажиллагааныхаа цар хүрээг мөн тавны нэгээр багасгах талаар авч үзэж байгаа аж.

Доналд Трамп нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа АНУ-ыг ДЭМБ-аас гаргах гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан. Тэрбээр тус байгууллага нь ковидийн цар тахал болон бусад дэлхий нийтийн эрүүл мэндийн хямралыг буруу зохицуулсан гэж буруутгаж буй. АНУ нь ДЭМБ-д хамгийн их хэмжээний санхүүжилт буюу ойролцоогоор төсвийнх нь 18 хувийг олгодог юм.

Өнгөрсөн баасан гарагт /2025.03.28/ ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс гарын үсэг зурсан тэрхүү бичигт “АНУ-ын мэдэгдэл болон бусад орнууд батлан хамгаалахын салбартаа зарцуулах мөнгөө нэмэгдүүлэхийн тулд албан ёсны тусламжаа саяхан бууруулсан нь бидний нөхцөл байдлыг улам хурцатгасан” гэжээ.

Гишүүн орнууд өгдөг санхүүжилтээ бууруулсны улмаас үүссэн хямралыг АНУ гишүүнчлэлээ түдгэлзүүлэх болсон нь даамжруулсан байна. Энэ жилийн алдагдал нь 600 сая ам.доллар хүрч магадгүй нөхцөл байдалтай тулгарсан тул ДЭМБ 2026-2027 оны төсвөө 21 хувиар буюу 5.3 тэрбум ам.доллароос 4.2 тэрбум ам.доллар болгон бууруулахаар төлөвлөж байгаа аж.

Хоёрдугаар сард ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөл 2026-2027 оны төсвийг 5.3 тэрбум ам.доллароос 4.9 ам.доллар болгон бууруулаад байсан юм. Тэгвэл одоо 4.2 тэрбум ам.доллар болгон бууруулахаар төлөвлөж эхэлжээ. Санамж бичигт “Бид чадах бүхнээ хийсэн ч үүнээс үл харгалзан үйл ажиллагааны цар хүрээ, ажиллах хүчээ багасгахаас өөр аргагүй байдалд хүрч байна” гэсэн юм.

ДЭМБ нь Швейцарын Женев дахь төв оффисын ахлах удирдлагын болон бусад бүс нутагт ажлын байрыг цомхотгоно гэж санамж бичигт бичжээ. Баримт бичгээс харвал ДЭМБ-д ажилладаг 9,473 хүний дөрөвний нэгээс илүү нь Женев дахь төв оффист байрлан ажилладаг аж. Тус байгууллага дөрөвдүгээр сарын сүүлчээр ажил, нөөцөө хэрхэн эрэмбэлэхээ шийдэх болсон байна.

Трампын захиргаа “Америк нэгт” гэх бодлоготой нь нийцэхгүй гэж үзэж байгаа олон улсын байгууллагуудад өгдөг санхүүжилтээ зогсоож буй. Гурван эх сурвалжийн хэлснээр Трампын захиргаа Дэлхийн худалдааны байгууллагад өгөх санхүүжилтээ түр зогсоосон байгаа юм. Женевт байрлалтай ДХБ нь 2024 онд 232.06 сая ам.долларын төсвөөр үйл ажиллагаагаа явуулсан. Тус байгууллагын олон нийтийн баримт бичгээс харвал гишүүн улс орнууд нь дэлхийн худалдаанд эзлэх хувьтайгаа тэнцэх хэмжээний санхүүжилт жил болгон өгдөг байна. АНУ-ын хувьд ДХБ-ын нийт санхүүжилтийн 11 хувийг олгодог аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 31, 2025 08:30

Жомбого Трамп

Иргэн
Иргэн
3 сар 31, 2025 17:08

Энэ Трамп дэлхийг ёстой самарч байнаа

Баагий
Баагий
3 сар 31, 2025 18:17

ДЭМБ бол бүтэхгүй,байгууллага. Татан буулгах хэрэгтэй. Хүн амыг багасгах бодлого явуулдаг байгууллага гэж бгаа.

Холбоотой мэдээ

Back to top button