ЭДИЙН ЗАСАГ

Төсөвт төвлөрөх АМНАТ-ийн дүн 2025 онд буурах төлөвтэй байна

Энэ оны улсын нэгдсэн төсөвт төвлөрсөн АМНАТ-ын өсөлтийн хурд өмнөх 10 жилийн дунджаар 34.9 хувьтай байсан бол ирэх онуудад өсөлтийн хурд саарах магадлалтай талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан ирэх гурван жилийн Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төлвийн тайланд дурджээ.

2025 онд өмнөх 10 жилийн дунджаас даруй 22.9 нэгж хувиар тус өсөлтийн хурд саарч, 2026-2028 онд харгалзан 19 хувь, 12.9 хувь, 14.2 хувиар тус тус өсөх үр дүнд хүрнэ гэсэн байна.

Голлох түүхий эд болох нүүрсний үнийн уналттай холбоотойгоор улсын төсөвт төвлөрөх АМНАТ-ийн дүн 2025 онд өмнөх оныхоос 7.9 хувиар буурахаар байгаа бол ирэх онд АМНАТ-өөс Ирээдүй өв санд төвлөрүүлэн дүн хуулиар тогтоосон хэмжээнд 65 хувь байна гэсэн таамаглалтай холбоотойгоор 2024 оноос  23.2 хувиар буурах төсөөллийг мөн гаргажээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button