Гадаад мэдээДЭЛХИЙ

Москва Украины хэлэлцээг удаашруулж буйгаас Вашингтон залхаж байна

Трампын захиргааны өндөр албан тушаалтнууд Украинд энх тайван тогтоох хэлэлцээг ирэх хэдэн сард баталгаажуулж чадахгүй байх магадлалын талаар ойрын өдрүүдэд хэлэлцэх болжээ. Энэ талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ тэд Киев болон Москвад шахалт үзүүлэх шинэ төлөвлөгөө боловсруулж байгаа гэсэн аж.

Нэгдүгээр сард ажлаа хүлээн авахдаа Трамп болон түүний ахлах зөвлөхүүд дөрөв эсвэл тавдугаар сар гэхэд гал зогсоох тохиролцоонд хүргэхээр зорьж байсан юм. Тэд гал зогсоосны дараагийн саруудад энхийн гэрээ байгуулна гэх төлөвлөгөөтэй байжээ.

Гэхдээ гал зогсоох болон энхийн тохиролцооны аль аль нь ойрын хугацаанд бүтэх боломжгүй мэт харагдаж байгаа гэдгийг АНУ-ын албан тушаалтнууд хүлээн зөвшөөрсөн юм. Ийм учир гурав гаруй жил үргэлжилсэн тус дайн цааш даамжрах магадлал өндөр байна.

Ийм үр дүнд хүрэхдээ тулбал Украины дайныг түргэн дуусгана гэж хэд хэдэн удаа хэлсэн Трампын хувьд тун таагүй байх болно. АНУ-ын дээд албан тушаалтнууд хэдэн долоо хоногийн турш хөшигний ард Киев хэлэлцээнд хандаж байгаа явдалд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж, Вашингтонтой газрын ховор металлын тохиролцоо хийхээс зайлсхийж байна гэж шүүмжилсэн. Тэгвэл “Reuters” агентлагт эх сурвалжуудын хэлснээр АНУ-ын албаны хүмүүс Москвад бухимдах нь нэмэгдэх болжээ.

Цагаан ордон, Төрийн департаментын албан тушаалтнууд хэд хэдэн удаа уулзаж, утсаар хэлэлцсэний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Вашингтоны дайныг зогсоох оролдлогыг идэвхтэй эсэргүүцэж байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэд ОХУ-ыг тохиролцоо хийхэд хүргэж болох эдийн засаг эсвэл дипломат дарамт шахалтын талаар хэлэлцсэн аж.

Трамп олон долоо хоногийн турш Путин энх тайвныг хүсэж байгаа гэж итгэж байна хэмээсэн ч Цагаан ордон сүүлийн өдрүүдэд Путиний зорилгод илүү хянуур хандаж эхэлсэн гэж эх сурвалжууд хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Трамп Путинд маш их уурлаж буйгаа илэрхийлж, Москва гал зогсоох тохиролцоог хүлээн авахгүй бол газрын тосыг нь худалдан авдаг хоёрдогч орнуудад тариф тавина хэмээсэн юм. Гэсэн хэдий ч тэр Путинд дайныг дуусгахыг хүсэж байгаа гэж бодож буйгаа дахин хэлсэн байна.

Барууны албан тушаалтнууд Москваг гал зогсоох хэлэлцээг албаар удаашруулж байна гэж шүүмжилсэн. Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас даваа гарагт /2025.03.31/ хэлэхдээ “ОХУ энх тайвныг хүсэхгүй зүгээр л тоглож байна. Одоо тэгэхээр бидний бодох ёстой зүйл нь хэрхэн ОХУ-д илүү дарамт үзүүлэх вэ” гэсэн юм. Харин Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски Европын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож байхдаа Украинд гал зогсоох хэлэлцээрийг хүлээн авах хугацаа ОХУ-д тавьж өгөх ёстой хэмээсэн.

ОХУ ийнхүү шүүмжлүүлж байсан бол мягмар гарагт /2025.04.01/ Вашингтоны санаачилсан Украины шийдлийг одоогийн хувилбараар нь хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн. Тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “International Affairs” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Америкчуудын санал болгож буй загвар, шийдлүүдийг бид маш нухацтай авч үзэж байгаа. Гэхдээ бид энэ шийдлийн одоогийн хувилбарыг хүлээн авах боломжгүй” гэсэн байна.

Энэхүү тохиролцоо нь дайныг үүсгэсэн суурь асуудал гэж Москвагийн үзэж буй зүйлсийг хөндөөгүй учир хүлээн авах боломжгүй гэж Рябков хэлсэн. Путин Украиныг НАТО-д элсэх амбицаа хаяж, газар нутагтаа нэгтгэсэн Украины дөрвөн мужийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Украины зэвсэгт хүчний тоог хязгаарлах гэсэн шаардлага тавьсан. Харин Киев эдгээр шаардлагууд нь бууж өгөхийг шаардсанаас ялгаагүй зүйл гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 3, 2025 08:24

Фашист-чекист Путин ихээхэн даварч бнаа !!!

Зочин
Зочин
4 сар 3, 2025 09:26

Орос зорилгоосоо няцаагүй л юм байна.

Зочин
Зочин
4 сар 3, 2025 09:50

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 3, 2025 10:09

Г�##� зогсоох юмсан гэж яараад байх ш�##�тгаан Москвад үнэндээ байхгүй ш дээ!! Москвагаас 300 км зайд Америк, НАТО -н цөмийн пуужин авчирч зоох аюул хэвээрээ л бн ш дээ!!

Зочин
Зочин
4 сар 3, 2025 10:22

Хошного Путин

Холбоотой мэдээ

Back to top button