СУРВАЛЖИЛГА: Бүх зүйл нь хүүхдийн төлөө “ЖИНХЭНЭ ГОЁ” сургууль
-ҮҮДЭЭР НЬ ОРОХОД МЭХИЙЖ МЭНД МЭДЭХ СУРАГЧИД “СУРВАЛЖИЛГА” ХИЙХ ШАЛТГААН-

Хашааны хаалгаар нь оруут дүрэмт хувцастай сурагчид өмнөөс мэхийн мэнд мэдэж, халуун дулаанаар инээмсэглэх нь сэтгэлд нэг л өег. Өнгөрсөн жил “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиар ороод гарахад ийнхүү сурагчдын мэндлэх, хүндлэх ёсыг биширсэн юм. Япон сурагчдыг санагдуулах ч, Монгол сурагчид ахас ихэсээ хүндлэх, мэндлэх ёсонд суралцсан нь үнэхээр бахадмаар байв. Хүүхдийн төлөвшил, хүмүүжилд өндөр анхаардаг энэхүү сургуульд дараа заавал ирж сурвалжилга бэлтгэнэ дээ гэсэн бодол тээн гарч билээ. Сурагчид болж бүтэхгүй зүйлд холбогдлоо гэх элдэв хар бараан мэдээллийг зүсч энэ сургуулийн сурагчид мэндлэх, хүндлэх ёсыг түгээж байгаад баяртай байна.
-САЙХАН СЭТГЭЛТЭЙ, САРУУЛ УХААНТАЙ, ЭРҮҮЛ ЧИЙРЭГ, ЗӨВ БОДОЛТОЙ МОНГОЛ ИРГЭНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ-

“Шинэ Монгол Харүмафүжи” сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд 740 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ. 2019 оны хичээлийн жилд 1178 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй аж. Байгуулагдаад хоёрхон жил болж буй хэдий ч сайн иргэнийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн гэдгийг сургуулийн удирдлагууд онцолж байлаа. Мөн хүүхдүүдийг сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, эрүүл чийрэг, зөв бодолтой Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилго тавин үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Хамгийн гол нь хүүхдүүдийн сурах таатай орчин, хүүхэд бүрийг хөгжүүлэх дугуйлан секцийн хүртээмж, сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хичээлээс гадуурх тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгээрээ бусад ерөнхий боловсролын сургуулиудаас онцлогтой юм байна.
-СУРАГЧ БҮРТ МЭНДЛЭХ, ХҮНДЛЭХЭЭС ЭХЛЭЭД АРВАН СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛДЭГ-

“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн сурагчиддаа эзэмшүүлэх АРВАН соёлын хамгийн тэргүүнд мэндлэх, хүндлэх соёл ордог байна.
Арван соёлд: мэндлэх хүндлэх, дүрэмт хувцасаа зөв өмсөх, гар утсыг зөв зохистой хэрэглэх, хогоо ангилан хаях, чигч шударга байх, аргич хямгач байх, ахас ихэсээ хүндлэх зэрэг хүн болж төлөвшхөд чиглэжээ.
Хүүхдийг өв тэгш хөгжүүлэхэд сэтгэлийн боловсрол, биеийн боловсрол, ухааны боловсролыг өвлүүлэхийн төлөө багш нар нь хичээдэг байна. Эдгээрийг “алтан гурвалжин” гэж нэрлэдэг аж. Өөрөөсөө ахмад настантай амаараа мэндлэхээс, биеэрээ үйл хөдлөлөөрөө мэхийн мэндлэх нь илүү их хүндлэлийг төрүүлдэг гэж багш нар нь онцолж байлаа.
Сурагчид өөрөө өөртөө маш богино хугацаанд эдгээр соёлыг төлөвшүүлжээ.
-СУРАГЧДЫН НАСНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН ХӨТӨЛБӨРҮҮДЭЭР ДАМЖУУЛАН СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОДОГ-

Мөн сурагчдын насанд тохирсон, анги бүрт зориулсан сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, дээрх “Алтан гурвалжин”-гийн нэг болох “Сэтгэлийн боловсрол”-ыг хичээлээс гадуурх хөтөлбөрөөр олгодог байна. Үүнийг нэгээс арванхоёрдугаар анги хүртэл шат дараатайгаар нас сэтгэхүйд нь тохирсон хөтөлбөрүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг аж.
1-3-р ангид “Би том боллоо” хөтөлбөр явуулж Найрамдал зусланд амрааж орчны өөрчлөлтөд дасаж зохицох, бие даах боломжийг олгодог байна. Аав ээжээсээ холдож өөрийнхөө өмнө хариуцлагатай байх
4-5-р ангид “Боролдой” хөтөлбөр хэрэгждэг. Энэ хөтөлбөрөөр Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 4,5 дугаар ангийн сурагчид Төв аймгийн Баянцогт сумын сургуулийн сурагчдын амьдралаар ТАВ хоног амьдарч үзнэ. Энэ хугацаанд дотуур байранд амьдарч сургуульдаа явж үзэх бөгөөд суманд амьдардаг үе тэнгийнхэн хүүхдүүд хэрхэн суралцаж байгааг биеэрээ мэдэрч үзэх юм.
6-8-р ангийнхан “Хөдөлмөр” зусланд хамрагддаг. Тус хөтөлбөр мөн Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн Зүүнсалаа гэх байгалийн үзэсгэлэнт газарт хэрэгждэг байна. 6, 7 дугаар ангийн сурагчдад “би хийж чадна” гэх үзэл давамгайлж, бүхнийг өөрийн биеэр оролдож эхлэх үед нь хүүхдийг хөдөлмөрөөр төлөвшүүлэх хөтөлбөрт хамруулж буйгаараа онцлогтой аж. Нас сэтгэхүйд нь тохирсон хөдөлмөр эрхлүүлэхээс гадна, мал аж ахуйтай, хөдөөгийн амьдралтай танилцуулдаг байна. Түүх, нүүдэлчин соёл, бусдад туслах сэтгэлгээг суулгах зорилготой юм.
9-10-р ангиуд нь “Говь” хөтөлбөрт хамрагддаг. Говь нутгаар ТАВ хоног тойрон аялал хийлгэж үзэсгэлэнт эх орныхоо үнэ цэнийг мэдэрч ойлгуулах зорилготой аж.
11-р ангийнхан “Торгон хил” хөтөлбөрт хамрагддаг. Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах хилийн цэргийн 0129 дүгээр ангид байрлуулж эх орны дархан хилийн манаанд зогсож буй эр цэргүүдийн ажил албыг танилцуулдаг. Эх орон гэдэг зүйл ямар их үнэ цэнэтэй болохыг өөрсдийнх нь биеэр мэдрүүлдэг байна. 11-р ангийн 120 гаруй хүүхэд дөрвөн бүлэгт хуваагдан явжээ.
12-р ангийнхан “Намрын ажил” хөтөлбөрт хамрагддаг. Чяцаргана хураах, төмс ногоо, тариа хураах гэх мэт ажил үүрэг гүйцэтгэнэ. Намрын тариа хураалтын ид ажлын үеэр завгүй хөдөлмөрлөж буй хүмүүст хүч нэмэн тусалдаг аж.
Энэ бүх хөтөлбөрийн эцэст сурагчид багаар ажиллах чадварт суралцах, бусдад туслах, өөрийгөө таниулах, найз нөхөдтэйгээ болон бусадтай харилцаж сурах, нийгмийн амьдралд багаасаа оролцох зэрэг чухал ач холбогдолтой юм байна.
-БАГА АНГИЙН СУРАГЧИД “ХӨӨСНИЙ БАЯР” ХИЙЖ ШИРЭЭ САНДЛАА ӨӨРСДӨӨ УГААДАГ-

Бага ангийн сурагчид “хөөсний баяр” хийдэг. Ширээ сандал, анги танхим, сургуулийнхаа коридорыг угаадаг. Энэ нь ширээ сандалаа ариг гамтай хэрэглэх, цэвэр нямбай суух зэрэг чанарт суралцуулдаг байна.
Мөн лхагва гарагийн өглөө бүр сургууль даяараа анхаарлын дасгалыг 10 минутын турш хийдэг аж. Анхаарлаа төвлөрүүлж сурснаар олон ач холбогдолтой гэдгийг сургуулийн нийгмийн ажилтан онцолж байлаа.
-АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ХООЛОО ХҮЛЭЭХ 5 МИНУТЫГ “ӨӨРТЭЙГЭЭ ЯРИЛЦАЖ” ЗАРЦУУЛДАГ-

Харин ахлах ангийн сурагчид өдрийн хоолоо идэхээр дугаарлаж зогсох хугацаандаа “өөртэйгээ ярилцах” цаг гаргана. Өөрөөр хэлбэл хоолоо хүлээх таван минутад хэнтэй ч юм ярилгүй, чимээгүй байж “өнөөдөр би юу хийв, ямар алдаа дутагдал гаргав, хэн нэгнийг гомдоосон уу, хэнээс уучлалт гуйх вэ, цаашид юу хийх вэ” зэргээр тунгаан бодож өөртэйгээ ярилцдаг байна. Мөн ахлах ангийн сурагчдын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс Туул голын эрэг цэвэрлүүлж, Ид шидийн оронд очиж туслуулжээ.
-ТОХИЖИЛТ БҮР НЬ СУРАГЧДЫН ТӨЛӨӨ: СУРГУУЛИЙН ЗААЛНЫ ШАЛ БӨӨРИЙГ ДОРГИЛТООС ХАМГААЛСАН “ЗӨӨЛӨВЧТЭЙ”-

Сурагчдыг хичээлээс гадуур ингэж хүмүүжүүлж сэтгэлийн боловсрол олгохоос гадна сурах таатай орчныг дээд зэргээр хангаж өгчээ. Том цэлгэр номын сан, багш нар хичээлийн бус цагаар сууж ажлаа хийх боломжтой тохилог өрөө, урлаг спортын үйл ажиллагаа явуулах тайзтай заал, өдрийн хоол идэх томоос том гал тогоо гээд ер нь л тохижилт сайтай. Заал нь 3-4 анги зэрэг хичээллэх боломжтойгоос гадна шал нь чанга үсэрч буухад сурагчдын бөөрийг доргилтоос хамгаалсан зөөлөвчтэй.
Мөн бага ангийн сурагчдын 00 болон гар угаалтуур нь томчуудынхаас тусдаа “жижигхэн”. Сурагчид хүссэн цагтаа аягаараа ус уух боломжтой гээд бүх зүйл нь хүүхдийн төлөө “жинхэнэ гоё” сургууль. Сургуулийн орчны тохижилт бүрийг сурагчдаа дээд зэргээр бодож хийжээ.
Түүнчлэн сургуульд 25-30 төрлийн дугуйлан үйл ажиллагаагаа явуулдаг. Хичээлийн бус цагаар сурагч бүр урлаг, спортын хүссэн дугуйлан секцэд долоо хоногийн хоёр өдөр хамрагддаг байна. Тухайлбал, нэгдүгээр ангийн сурагчид сумо бөхийн дугуйланд хамрагддаг. Харин хоёрдугаар ангиасаа эцэг эхтэйгээ зөвлөлдөн ярилцаад 25-30 төрлийн дугуйлангаас сонгож хичээллэдэг. Дугуйлангаас гадуурх хоёр өдөр нь хүссэн хичээлийнхээ сонгонд хамрагддаг. Баасан гарагт сонгон, дугуйлангийн аль нь ч хичээллэхгүй эрт тарж, гэртээ амрах боломжийг олгодог байна.

-П.ХАНТӨР: ӨӨРӨӨСӨӨ АХМАД ХҮНИЙГ ХАРААД ӨӨРИЙН МЭДЭЛГҮЙ ТОЛГОЙ БӨХИЙГӨӨД “САЙН БАЙНА УУ ТА” ГЭЭД МЭНДЭЛДЭГ БОЛСОН-
Намайг П.Хантөр гэдэг. Би Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 11-4 ангид суралцдаг. Манай сургууль сурагчдынхаа зөв иргэн болох төлөвшилд маш сайн анхаардаг. Нэгдүгээр сургуульд суралцаж байгаад энэ сургуульд орж ирээд маш их зүйлийг сурч, мэдсэн. Сургууль дээрээ ч, гадуур явж байхдаа ч өөрөөсөө ахмад хүнийг хараад өөрийн мэдэлгүй толгой бөхийгөөд “Сайн байна уу та” гээд мэндэлчхээд байдаг болсон. Мөн биеэ хэрхэн зөв авч явах, багш нартайгаа яаж харилцах, яаж зөв иргэн болох гээд олон зүйлийг ойлгож сурсан. Хичээлээс гадуурх цагаа хөлбөмбөгийн дугуйлангаар хичээллэж өнгөрүүлдэг. Саяхан “Дуулиан” тэмцээнд амжилттай оролцсон. Мөн сурагч биднийг нийгмийн үйл ажиллагаанд оролцуулдаг нь их таалагддаг, сонирхолтой. Манай сургуулийн бүх 11-р ангийн сурагчид саяхан Туул голоо цэвэрлэсэн. Голын бохирдлыг хараад эмзэглэх сэтгэл төрсөн шүү. Цаашдаа би байнга гол усаа цэвэрлэж байх болно.
-Г.БАЯСАХ: ӨМНӨ НЬ ЯМАР Ч ЗОРИЛГОГҮЙ БАЙСАН БОЛ ЭНЭ СУРГУУЛЬД ОРООД БҮХНИЙГ ТӨЛӨВЛӨЖ СУРСАН-
Намайг 10-3 ангийн Г.Баясах гэдэг. Би энэ сургуульд энэ жил элсэн суралцаж эхэлсэн. Богинохон ч гэсэн маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Өмнө нь ямар ч зорилгогүй нэгэн байсан бол мэргэжлээ сонгочихсон. Миний ирээдүй өөрт маань тодорхой болж эхэлсэн шүү. Өдрийг хэрхэн аргацааж өнгөрүүлэх вэ гээд л бүх зүйл урсгалаараа өнгөрдөг байсан бол одоо бүгдийг нь төлөвлөдөг болсон. Чөлөөт цагаараа дугуйлан, сонгонд хамрагдаж сургууль дээрээ л ихэнх цагаа өнгөрүүлдэг. Бүжгийн дугуйланд хамрагддаг болсноор өөрийгөө илүү нээж чадсан. Би багаасаа сэтгүүлч болохыг мөрөөддөг байлаа. Мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмүүлж байгаа. Мөн мэндлэх хүндлэх соёлыг хамгийн түрүүлж, хамгийн сайн сурсан.
-Б.САЙНБИЛЭГ: ХИЧЭЭЛИЙН БУС ЦАГААР СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ӨНЖИЖ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛДЭГ БОЛСОН-
Би энэ сургуулийн 11-3 ангид суралцдаг. Энэ сургуульд суралцсанаар надад олон боломж нээгдсэн. Зөв хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг тодорхойлтыг хамгийн түрүүнд мэдэж авсан шүү. Мэндлэх, хүндлэх соёл нь үнэхээр их таалагддаг. Ахмад хүнтэй зүгээр л бөхийж мэндлэх биш инээмсэглээд мэндлэх нь бүх өдрийн аз жаргалыг бэлэглэдэг юм билээ.
Миний өмнө нь суралцаж байсан улсын сургуулиас орчны хувьд асар их ялгаатай. Улсын сургуульд гурван ээлжээр хичээллэдэг байлаа. Биднийг тарахаар дараачийн ээлж нь хичээллэх тул багталцахгүй сургуулиас шууд л хөөгддөг. Харин одоо бол хичээлээ тараад гэрийн даалгавраа сургууль дээрээ сууж хийдэг болсон. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ багш нараасаа чөлөөтэй асууж, хамт давтдаг. Мөн хичээлээс гадуурх дугуйлангуудад хамрагдаж өөрийгөө хөгжүүлдэг болсон шүү.
-ГУРВАН НИЙГМИЙН АЖИЛТАН СУРАГЧ БҮРИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ-

Бага, дунд, ахлах сургуулийн нийт гурван нийгмийн ажилтантай. Сургуулийн орчин дахь нийгэм, сэтгэлзүйн боловсролд нь тэд дээд зэргээр анхаарч, сурагчидтай хамгийн ойр дотно ажилладаг.
Ахлах ангийн нийгмийн ажилтан Ш.Насанбурмаа: Одоо нийгмийн ажилтнууд хүүхэд хамгааллын төлөө, урьдчилан сэргийлэх тал дээр мундаг ажилладаг болсон. Хүүхдийг гэмт хэрэгт өртсөний дараа биш урьдчилан сэргийлэхийн тулд ажиллаж байгаа. Манай сургуульд хэрэгжиж буй бүх хөтөлбөрт нийгмийн ажилтны үүрэг оролцоо хамгийн чухал. Салшгүй холбоотой. Нийгмийн ажилтнууд сургуулийн сэтгэл зүйчтэй хамтран сурагчдын нийгэм, сэтгэл зүйн асуудал, эрсдлийг нь гурав дөрвөн нүүдлээр урьдчилж харж чаддаг байх чухал юм. Хүүхдийг тойрсон асуудал нийгмээр дүүрэн байна. Цахим ертөнц хөгжсөн энэ нийгэмд хүүхэд буруу мэдээлэл авч эрсдэлд орох нөхцөл байдал хамгийн өндөр болж. Энэ болгоноос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүргийг нийгмийн ажилтан хүлээдэг.
-СУРАГЧТАЙ НЭГ БҮРЧЛЭН ТУЛЖ ХАРИЛЦДАГ СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ-

Сургууль бүр сэтгэл зүйчтэй байх шаардлагатай гэсэн дүрэм журмыг төрөөс баталсан ч, улсын болоод хувийн сургуулиудад албан ёсоор хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Тус сургууль нь сэтгэл зүйч ажиллуулдаг гэдгээрээ бусад сургуулиас онцлогтой. Сэтгэл зүйч нь сэтгэлийн боловсрол олгох хөтөлбөрүүдэд оролцохоос гадна шаардлагатай хүүхдүүдтэй тулж, ярилцан ажилладаг байна. Сурагчдын сэтгэл зүйд маш олон асуудал тулгардгийг сэтгэл зүйч анзаарч, тэдгээр асуудалд нь тохирсон хөтөлбөрийг бодлогын хэмжээнд боловсруулан хэрэгжүүлж байгаа аж.
Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн Сэтгэл судлаач Д.Мөнхдэлгэр: Сургуулийн сэтгэл зүйч гэдэг ойлголт манайд шинэ мэт боловч дэлхийн улс орнуудад хуучин ойлголт. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь өндөр хөгжсөн салбар юм. Сургууль бүрт сэтгэл судлаачыг ажиллуулна гэсэн тушаал гарсан боловч ХНХЯ-аас тодорхой албан тушаал, цалингийн зэрэглэлийг батлаагүй байгаа. Сургуулиудад сэтгэл судлаач ажиллах хэрэгцээ маш их бий. Хүүхэд л юм чинь асуудал байхгүй гэж томчууд ярьдаг. Гэтэл насанд хүрсэн хүмүүсийн сэтгэл зүйн асуудлуудын дийлэнх нь хүүхэд насанд нь үүсч бий болсон байдаг. Бүр ялангуяа бага насанд нь тогтдог. Би Сурагчидтай ажиллаад удаагүй ч, энэ богино хугацаанд маш олон сэтгэл зүйн асуудлыг олж харсан. Эцэг эхчүүд хэтэрхий завгүй болсон байна. Завгүй гэдэг шалтгаанаар хүүхдүүдээ өөрөөсөө түлхдэг болсон байна. Хүүхдүүддээ бага цаг зарцуулдаг болсон байна. Хүүхдүүд нь ихэнх цагаа сургуульд дээр өнгөрүүлдэг. Энэ тохиолдолд сургуульд сэтгэл зүйч ажилласнаар тулгамдаж байгаа асуудлыг илрүүлэх, ярилцах, сонсох боломж гарч байгаа. Таамаг байдлаар биш мэргэжлийн түвшинд харилцаж, сонсдог болсон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uuchlaarai. Ene bichsen hun setguulch uu ug usgiin aldaa nairuulgaa hyanaad irgeded hurgevel iluu onovchtoi baih bailaa.
Niigmiin ajiltan n bichseen kkk
Ene surguuliin niigmiin ajitanguud bugd undur bolovsrol medlegtei hun baidag...
hhahahahah yo bolij uz setguulchin ch ter niigmin ajiltann ch ter nomch gj novshiin appn ail ger suutgesn hichneen huuhd dungin tulu
ingj bichheese ichldeee shine mngl harumafuji zuv mngl hun glu blij uz:)
ner hundee 1t tawisn etsg ehihn tolgoig 100% ugaasn huuhdse ichdg ger bultei naanaa ineesn ch tsaana gunigtai uchnuun huuhd bn yu ch mdq bj
Bi lav huuhdeeree bahrahdag
baharhahaasa ilu archagu gdgn elbeg yum ble:)
surj bn dunge muu grgchul etsg ehde aluln ymrch surah huselgu zuwhn dungin tulu surdg shde hahahahhaa yoo zlj uz
Япон соёл бол дэлхийд нэг номер гэж яригддаг. Өнөөдрийн энэ даяршиж байгаа нийгэмд манай оронд япон соёл бол �######�шгүй байх ёстой зүйлийн нэг
Ehiig n niigmiin ajiltan n beldeed ogchihson yum bish uu. Govi-Altainhaa sumiin bagsh nariig avchirtsan, unn zohion baiguulaltgui surguuli.