Трампын тарифын улмаас Уолл Стритээс $5 их наяд арчигдаж, БНХАУ хариу арга хэмжээ авлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.04.02/ сүүлийн хэдэн жилд дэлхийн эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэх алхам хийсэн. Тэрбээр 180 гаруй оронд гаалийн татвар тавьж олон улсыг донсолгосон билээ. Шинжээчид энэхүү үйлдэл нь цар тахлаас дөнгөж сэргээд буй дэлхийн эдийн засгийг уналтад оруулж магадгүй гэж үзэж байгаа юм.
Трампын татварын улмаас Уолл Стритээс хоёрхон өдрийн дотор таван их наяд ам.доллар арчигдсан байна. Ингэснээр тэр ажлаа хүлээн авснаас хойш АНУ-ын хөрөнгийн зах зээлээс арчигдсан капиталын хэмжээ найман их наяд ам.долларт хүрэв. Амралтын өдрүүд эхэлж хөрөнгийн зах зээл хаагдсан байгаа энэ үед дэлхийн удирдагчид нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллах нь тодорхой. Ирэх даваа гарагт /2025.04.07/ арилжаа нээгдэхэд хөрөнгийн зах зээл дахин нэг хэцүүхэн өдрийг туулах төлөвтэй байна.
БНХАУ Трампын тавьсан татварын эсрэг хариу арга хэмжээ танилцуулахдаа ирэх пүрэв гарагаас /2025.04.10/ эхлэн АНУ-ын бүх бараанд 34 хувийн гаалийн татвар оноож, зарим газрын ховор металлын экспортдоо хязгаарлалт тавьжээ. БНХАУ нь АНУ-ын шинэ гаалийн татварыг Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг илт зөрчиж буй хэрэг хэмээн шүүмжилсэн.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
яаая бүх л улс хямрахад манайх хэвтэрт ордог шүү анхаараарай. Бусад улс сэргэхэд манайх хэвэндээ дус�##� з�##�гаастай л байдаг хэцүү шдээ