ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, Хөххот ачаа тээврийн TIR шугаман маршрутад холбогдлоо

Монгол Улс, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Улаанбаатар болон Хөххотын холбосон олон улсын автотээврийн TIR шугам ашиглалтад орсон байна.
Манай улсын хувьд энэ оны нэгдүгээр сард TIR-EPD, TIR ачаа тээврийн урьдчилсан мэдээллийн систем, ногоон зам зэргийг нэвтрүүлснээр хуурай газраар холбогдох боломж нэмэгдсэн билээ.
Далайд гарцгүй улс орнуудын хувьд дамжин өнгөрөх тээврийн саадыг арилгаж, тээвэрлэлтийн хугацааг богиносгох нь TIR системийн онцлог бөгөөд уг шугаман маршрутад Улаанбаатар-Хөххот холбогджээ. Ингэснээр тээврийн хэрэгсэл болон ачаа шилжүүлэх шаардлагагүй, шууд нэг шугамаар хил нэвтрэх боломжтой юм.
Т.БАТСҮРЭН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.