Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин
Амралтын өдрүүдэд бичил сар үзэгдэнэ

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд бичил сар үзэгдэх аж. Бямба гарагт /2025.04.12/ гарах бүтэн сар ердийнхөөс арай жижиг, бүдэгхэн харагдана. Гэхдээ энэхүү өөрчлөлтийг хүний нүдээр харахад хэцүү байх юм. АНУ-ын Вермонт муж дахь Сэйнт Майклын коллежийн астрофизикч Алайн Бризард “Маш жижиг ялгаа” гэж хэлжээ.
Бичил буюу микро сар нь сар дэлхийгээс хамгийн алслагдмал цэгтээ очих үед тохиодог. Энэ нь супер сар буюу сар дэлхийд хамгийн ойртож ирэх үеийн яг эсрэг үзэгдэл юм. Сарны цикл тойрог замтайгаа зэрэгцсэнээр жилдээ супер болон бичил сар хэдхэн удаа харагддаг байна. Тавдугаар сард дахин нэг бичил сар үзэгдэнэ. Харин арав, арван нэг, арван хоёрдугаар саруудад супер сар үзэгдэх юм.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.