
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину ” түр үзэсгэлэн 2025 оны дөрөвдүгээр 9-ний өдрөөс 18-ийг дуустал 10 хоногийн хугацаанд Монголын Үндэсний музей санаачлан Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж, олон нийтэд танилцуулж буй.
Аман хэл хуур хөгжим нь дэлхийн 160 гаруй оронд тархаж тухайн орны байгаль цаг уур, ард түмний сэтгэлгээ, зан заншил уламжлалыг шингээсэн онцлогтой.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан 20 гаруй угсаатны 90 гаруй аман хэл хуурыг дэглэн хүргэж буй.
Тус үзэсгэлэн нь нийт үзэгчдийнхээ насны онцлогт тохирсон сонирхолтой арга хэмжээ, боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бөгөөд үүнд:
- “Хулсан хуурыг урлахуй” боловсролын хөтөлбөр
- “Хөгжимт зургийн сэтгэл засал” арга хэмжээ
- “Хэл хуур мину” танилцуулга сургалт
- “Тод эгшиг хэмнэл” хөгжимт сэтгэл заслын боловсролын хөтөлбөр
- "Өвлөн уламжлагчид ба эртний хөгжмүүд" хэл хуурын тоглолт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Т.ӨЛЗИЙМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.