НИЙГЭМНийгэм мэдээ

УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр хөдөлгөөнд оролцож байгаа 15 мянга шахам вагонд үзлэг засвар хийж байна

Өртөөн дээр зогсож байгаа галт тэрэгний доогуур тонгойж харан алхаар вагоны эд ангийг тогшиж яваа улбар шар хантаазтай хүмүүс харагддаг. Энэ хүмүүс бол вагоны эд ангид техникийн үзлэг шалгалт хийх үүрэгтэй вагон үзэгчид юм. Энэ хүмүүсээс гадна Зүүнхараагийн Ачааны вагон депод хөдлөх бүрэлдэхүүнд урсгал болон их засвар хийж аюулгүй байдлыг нь бүрэн хангаж байдаг засварчид байдаг. Энэ хүмүүсийг нийтэд нь вагончид гэж нэрлэдэг.

Төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааны баталгааг хангах үндсэн чиг үүрэгтэй вагоны аж ахуйн албаны хамт олны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус албаны хамт олон ойн баяраа “Хорин жилийн амжилт, хамтын тэмүүлэл” уриан дор өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэж, баярын хурлаа хийлээ.

Вагоны алба нь УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр хөдөлгөөнд оролцож байгаа өөрийн болон хувийн хэвшлийн 15 мянга шахам хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг шалгалт хийхээс гадна өөрийн засварын депод урсгал болон их засварыг хийж аюулгүй байдлыг нь бүрэн хангаж байдаг юм. Өөрөөр хэлбэл вагончид бол болзошгүй аюулаас сэргийлж авран хамгаалж байдаг алтан гартай хүмүүс гэж хэлж болно

Төмөр замын тээврийн хэмжээ өдөр бүр өсөн нэмэгдэж, галт тэрэгний эрчимжилт нэмэгдэж байгаа үед вагон үзэгч засварчдын ажлын хариуцлага, ур чадвар, засварын чанараас галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал улам бүр шалтгаалах болж байгаа юм.

А.ТЭНҮҮН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button