Сурвалжилга, Нийтлэл

ТАНИЛЦ: Энхрий үрстэйгээ цагийг зугаатай, өгөөжтэй өнгөрүүлж болох ДОЛООН газар

Адал явдал, амжилт бүтээл, аз жаргал дүүрэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярт мөч өнөөдөр тохиож байна. Хэдхэн цагийн дараа хоёр он солигдож, хуанлийн хуудас шинээр эргэнэ. Шинэ хуанлийн цастай, жаргалтай эхний амралтын өдрүүдийг гэр бүл, энхрий үрстэйгээ хамт шинэлэг, зугаатай бөгөөд өгөөжтэй өнгөрүүлж болох долоон газрыг уншигчиддаа танилцуулъя.


НЭГ. ХҮРЭЛ ТОГООТ ДАХЬ "УЛААНБААТАР” ОДОН ОРОН СУДЛАХ ОРГИЛ

Монголын шинжлэх ухааны академийн (Ш.У.А) Одон Орон, Геофизикийн Судалгааны Төвийн (R.C.A.G) дэргэдэх "Улаанбаатар” одон орон судлах оргил анх 1957 онд байгуулагдсан. Астрологийн судалгаа, шинжилгээний ажил хийхээс гадна олон нийтэд үүнтэй холбоотой мэдлэг мэдээллийг олгох үйлчилгээ үзүүлдэг.

"Улаанбаатар” одон орон судлах оргилыг зорьсноор дээрх гэрэл зурагт харагдаж буй танхимд орж, одот тэнгэрийн тольдох боломжтой. Одод хийгээд нарны аймгийн гарагуудыг алган дээр тавьсан мэт тодоор харуулах, мөн зөвхөн сарыг дурандах гэсэн хоёр үндсэн дуран энд бий.

Цаашлаад "Одон орон - Танин мэдэхүй” сургалтын төвөөр дамжуулан Casio XJ - H1600 ба Aver Vision CP355 проекторуудын тусламжтай сэдэвчилсэн лекц сонсож, сонирхож болно. "Хар нүх ба цаг хугацааны машин”, "Харь гарагийн соёл иргэншлийн хайгуулын асуудал” тэргүүтэй олон сонирхолтой сэдвээс сонголтоо хийх юм. Мөн Богд Хан уулын байгалийн үзэсгэлэнт газар байршилтай учир цэвэр агаарт явган аялал хийнгээ, тус байгууллагын амралтын газар буудаллах боломжтой.

Холбогдох утас: 11-453683

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


ХОЁР. "VR+ ZONE” МОНГОЛЫН АНХНЫ ВИРТУАЛЬ ТАНИН МЭДЭХҮЙН ТӨВ

Image may contain: 2 people

Виртуаль ертөнцөөр аялах цогц нөхцөлийг бүрдүүлсэн Монголдоо анхдагч VR+ Zone төв та бүхнийг 20 гаруй төхөөрөмж, 300 гаруй контентийн хамт хүлээж буй. Zaisan Hill-д байршилтай тус газар нээлтээ хийснээс хойш хүүхэд залуус гэлтгүй олны хөл тасраагүй.

Тодорхой програм хангамж бүхий техник хэрэгслийн тусламжтай хүмүүст таван хэмжээст, бодит мэт мэдрэмжийг өгөх нь виртуаль реалити. Харах, үнэрлэх, сонсох, хүрэлцэх, амтлах таван мэдрэхүйд хийсвэр мэдрэмжийг төрүүлж, үүгээр дамжуулан зөвхөн тоглож зугаацах биш, олон төрлийн танин мэдэхүйн мэдлэг мэдээлэлтэй бодит мэт танилцаж болох давуу талтай.

ЖИШЭЭ: Доорх бичлэгт виртуаль төхөөрөмжийг зүүснээр гурван хэмжээст ертөнцөд өөрийн уран бүтээлийг бодит мэт туурвиж буй эмэгтэйг харуулж байна.

https://www.facebook.com/VRPLUSZONE/videos/448873899000622/

Холбогдох утас: 99016701

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


ГУРАВ. "ДҮДҮ” АЖИЛ, МЭРГЭЖЛҮҮДИЙН ТӨСӨӨЛЛИЙГ БИЙ БОЛГОХ ХҮҮХДИЙН МУЗЕЙ

Image may contain: 4 people, text

“ДүДү” хүүхдийн музей нь багачуудад эмч, багш, банкны ажилтан, сансрын нисгэгч гэх мэт төрөл бүрийн ажил, мэргэжлийн эзэн болж үзэхэд нь туслах орчинг бүрдүүлсэн шинэлэг үйлчилгээ бүхий газар юм. Ээж аав, гэр бүлийнхний хамт хүүхдүүд энд тоглонгоо нэг дор хэд хэдэн мэргэжлийн хүнд хувирч чадах учир ирээдүйн мэргэжлээ сонгоход нь анхны төсөөлөл бий болгохыг үгүйсгэхгүй.

Тухайн мэргэжлийн хүний өмсдөг хувцас, ашигладаг хэрэгсэл бүрийг хүүхдэд зориулсан хэлбэрээр тохирох орчных нь хамт тохижуулснаараа давуу талтай. Сансрын И-Март их дэлгүүр болон, Zaisan Hill-д байршилтай “ДүДү” музей энхрий үрсэд тань мартагдашгүй нэгэн дурсамжийг бүтээж чадна.

Мөн “Дүдү” шинжлэх ухааны музей нь нээлтээ хийгээд удаагүй байгаа. Энд багачуудад зориулсан шинжлэх ухаан суурьтай үзүүлэн, туршилтын хэрэгслүүдийг байршуулсан тул хүүхдүүдэд гайхам сонирхолтой байхын зэрэгцээ танин мэдэхүйн мэдлэгт нь дусал нэмэр.

https://www.facebook.com/dudu.museum/videos/765148693910021/

Холбогдох утас: 75109966 /И-Март салбар/, 75099966 /Zaisan Hill салбар/

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


ДӨРӨВ. МОНГОЛЫН АНХНЫ ЗӨӨГЧ РОБОТТОЙ "ХҮНРҮ” ХОТ ПОТ РЕСТОРАН

Гэр бүлийн амралтын өдрийг амттай, халуун хоолгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголын анхны зөөгч роботыг БНХАУ-аас үйлдвэрээс нь тусгай захиалгаар оруулж ирэн ажиллуулж буй "Хүнрү” хот пот ресторан давгүй сонголт байх болно. Нээлтээ хийгээд удаагүй байгаа тус рестораны мастер тогоочийн амтлаг хоолыг роботоор авчруулан идэх таны хүүхдүүдийн сонирхлыг татах нь дамжиггүй.

"Хүнрү” робот нь үйлчлүүлэгчтэй мэндэлж, "Сайхан хооллоорой” хэмээн хэлж чадна. Тусгайлан зассан замын дагуу явж, захиалсан хоолыг ширээний тань дэргэд хүргэж өгөөд буцдаг энэ робот хүний гаргаж болох олон эрсдэлийг үгүй болгож буйгаараа аюулгүй байдлын давхар ач холбогдолтой.

Eguur.mn сайтын "Хүнрү” ресторанаас бэлтгэсэн сурвалжилгыг энд дарж унших боломжтой.

Холбогдох утас: 99025460

Байршил: Баруун дөрвөн зам, Гранд Плаза их дэлгүүрийн зүүн талд.


ТАВ. "SKY RESORT” ЦАНЫН БААЗ

Image may contain: one or more people and outdoor

Шинэ оны дараах өвлийн, цастай, шинэхэн амралтын өдрийг баяр хөөртэй, зугаатай өнгөрүүлэх санаанд цан, чаргаар гулгах зайлшгүй багтах учиртай. Францын “МАС Лимитэд” компани ерөнхий зураг төслийг нь гаргаж, цас хийх системийг Италийн “Техно Алфин” компани хийж гүйцэтгэсэн олон улсын стандарт бүхий "Sky Resort” цанын баазтай бид эчнээ танил.

Эдний хамт олон “ХЭЭД” болон “Розигнол” брэндийн цанын хэрэгсэл, зориулалтын цасны хувцасны түрээсийн үйлчилгээг үзүүлдэг. Өвлийн улиралд нар эрт жаргадаг ч шөнийн гулгалт хийхийг хүссэн үйлчлүүлэгчдэдээ зориулан зориулалтын гэрэлтүүлэг суурилуулсан.  

Үйлчлүүлэгчид цанын баазын үйлчилгээний заланд 300 хүний багтаамжтай ресторан,  эсвэл клабхаусын рестораны аль алинаар нь үйлчлүүлж цэвэр агаарт амрах боломжтой юм. Сүүлийн хэдэн жил Sky Resort-оор очиж үзээгүй байгаа бол хэд хэдэн шинэчлэлийг хийж, шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа гэдгийг сануулмаар байна.

Холбогдох утас: 77000909

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


ЗУРГАА. "JUMP TRAMPOLINE PARK” ЧӨЛӨӨТ ҮСРЭЛТИЙН ТӨВ

Image may contain: one or more people, pool and basketball court

Үсэр, үсэр, үсэр. Zaisan Hill-д байршилтай Монголын анхны чөлөө үсрэлтийн трамполайн төвийг зорих олон шалтгаан бий. Чөлөөтэй үсрэх, авирах, харайх орчинг бүрдүүлсэн тус газраар үйлчлүүлснээр нэг өдрийг идэвхтэй хөдөлж, бас хөгжилдөж өнгөрүүлэх боломжтой.

Зориулалтын гудас нь аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ хөнгөн хөдөлгөөн бүрийг үсрэлт болгон хувиргах нь хүүхдүүдэд зугаатай. Цаашлаад хананд үсрээд наалддаг хувцас, нүхээр нь доош дамжин унадаг тор бий. Амралтын өдрийг гэр бүлээрээ хөлсөө гартал үсэрч, хөгжилдөж өнгөрөөх давгүй сонголт болж мэдэх юм.

https://www.facebook.com/trampolineparkMongolia/videos/760125644485661/

Холбогдох утас: 88110155

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


ДОЛОО. "NUTTY SCIENTISTS” БАГАЧУУДАД ЗОРИУЛСАН ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВ

Image may contain: one or more people

Zaisan Hill-ийн 5 давхарт байрлалтай "Nutty Scientists” багачуудад зориулсан шинжлэх ухааны төвийг төгсгөлд нь танилцуулъя. Олон улсад салбартай тус байгууллагын Монгол дахь төлөөлөгч болсон тус газарт үйлчлүүлснээр 4-12 насны хүүхдүүд тань өөрсдийн насны онцлогт тохирсон шинжлэх ухааны лабораторид туршилт хийх, танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.

Хөтөлбөрийн хүрээнд багачууд утаат буу, солонгон уусмал, ванны давс, саван болон дуртай тоглоом слаймаа хийж сурдаг. Өөр олон сонирхолтой бөгөөд энгийн хими, физикийн туршилтаар содон зүйлсийг өөрсдийн гараар бүтээнгээ хөгжилдөж, зугаацаж болдог нь давуу тал.

https://www.facebook.com/NuttyScientistsMongolia/videos/587160282079171/

Холбогдох утас: 80904466

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button