Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украины Сумы хотод цохилт өгсний улмаас 34 хүн амь үрэгджээ

Ням гарагт /2025.04.13/ ОХУ-ын зэвсэгт хүчин Украины хойд бүсэд оршдог Суми хот руу хоёр баллистик пуужингаар цохилт өгсний улмаас 34 хүн амь үрэгдэж, 117 хүн бэртсэн байна. Албан тушаалтнуудын хэлснээр тус цохилт энэ онд хамгийн их хүнийг амь насаар нь хохироосон халдлага болжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэхүү халдлагын хариуд олон улс Москвагийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг уриалсан байна. Тэрбээр “Цохилтыг ням гарагт, хотын төвд өгсөн. Бузар нийгмийн шаар л ийм зүйл хийнэ” гэжээ. Халдлагыг Их Британи, Герман, Италийн удирдагчид буруушаасан байна. Германы Канцлер Олаф Шольц “Эдгээр халдлага нь ОХУ энх тайванд бэлэн гэж мэдэгдэж байгаа нь ямар үнэ цэнгүй болохыг харууллаа” гэсэн юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэл хийхдээ хохирогсдод эмгэнэл илэрхийлсэн байна. Рубио тэрхүү цохилт нь “Ерөнхийлөгч Трамп болон түүний захиргаа дайныг зогсоохын тулд маш их хугацаа, хүчин чармайлт гаргаж буйн эмгэнэлт сануулга” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 14, 2025 10:37

Одон гардуулах гэж цэргүүдээ жагсааж байгаад пуужиндуулжээ.

Өдөөн хатгaлга
Өдөөн хатгaлга
4 сар 14, 2025 10:43

Өшөө авч болохгүй, энэ бол өдөөн хатгaлга

Зочин
Зочин
4 сар 14, 2025 13:15

Барууны болон фашист бандёрууд тэдний гэр бүл бсан. Тэгээд үхсэн

Зочин
Зочин
4 сар 14, 2025 16:27

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button