Гадаад мэдээДЭЛХИЙ

Холбооны нөөцийн сан АНУ-ын эдийн засгийн өсөлт дээр анхааруулга өглөө

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл лхагва гарагт /2025.04.16/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа бололтой хэмээжээ. Пауэлл хэлэхдээ гаалийн татвар тооцоолсноос өндөр байгаа нь инфляцыг нэмэгдүүлж, өсөлтийг удаашруулна гэсэн байна. Гэхдээ ХНС бодлогын хүүд ямар нэгэн өөрчлөлт оруулахаас өмнө эдийн засгийн чиг хандлагын тухай нэмэлт мэдээлэл гарч ирэхийг хүлээнэ гэж тэр хэлсэн юм.

Пауэлл ийнхүү мэдэгдэл хийсний дараа хөрөнгө оруулагчид Америк компаниудын хувьцаагаа үргэлжлүүлэн заржээ. АНУ-ын хөрөнгийн зах зээл Ерөнхийлөгч Доналд Трампын хариу гаалийн татваруудын улмаас уналтад орсон байгаа. “CFRA Research” фирмийн хөрөнгө оруулалтын ахлах стратегич Сэм Стовалл “”Хөрөнгө оруулагчдын санаа зовниж байсан зүйлийг Пауэлл баталж өглөө. Гаалийн татварын улмаас эдийн засгийн өсөлт удааширч, инфляц өсөх магадлалтай гэж хөрөнгө оруулагчид эмээж байсан юм гэжээ. Пауэллийн мэдэгдлийн дараа Dow Jones индекс 699.57 нэгж буюу 1.73 хувь, S&P 500 индекс 120.93 нэгжээр буюу 2.24 хувь, Nasdaq Composite индекс 516.01 нэгж буюу 3.07 хувиар буурсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 17, 2025 10:07

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button