Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурвасын дайныг дуусгавал бүх барьцааны хүнийг суллахад бэлэн гэж Хамас мэдэгдлээ

Хамас бүлгийн ахлах албан тушаалтан пүрэв гарагт /2025.04.17/ мэдэгдэл хийхдээ Газын зурвас дахь дайныг зогсоох иж бүрэн тохиролцоонд хүрч, Израил барьцааны хүмүүсийг шоронд хоригдож буй хүмүүсээр солилцоход бэлэн гэжээ. Тус бүлгийн хэлэлцээний багийг ахалдаг Халил Аль-Хаяяа телевизээр үг хэлэхдээ Хамас түр зуурын хэлэлцээг цаашид зөвшөөрөхгүй хэмээсэн байна.

Үүний оронд Хамас бүлэг Газын зурвасын дайныг зогсоосны хариуд Израил барьцааны хүмүүсийг хүлээлгэн өгч, Израилын шоронд хоригдож буй палестинчуудыг суллаж, Газын зурвасыг сэргээн босгох тухай их бүрэн хэлэлцээ шууд хийхэд бэлэн гэжээ. Хаяяа хэлэхдээ “Нетаньяху болон түүний засгийн газар түр хугацааны тохиролцоог улс төрийн халхавч болгон ашигладаг. Тэр барьцааны хүмүүсийг золионд гаргаад ч хамаагүй энэхүү хүмүүсийг устгаж, өлсгөх дайныг үргэлжлүүлэхийн тулд халхавч байдлаар ашигладаг. Бид энэ бодлогынх нь нэг хэсэг болохгүй” хэмээсэн юм.

Египетийн зуучлагчид нэгдүгээр сард хэрэгжиж эхлээд хоёрдугаар сард нуран унасан гал зогсоох хэлэлцээг сэргээхээр ажиллаж буй. Гэхдээ Израил, Хамас хоёр хэлэлцээг нөгөө тал зөрчсөн гэж буруутгаж байгаа тул энэ хүчин чармайлт ахицгүй зогссон.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2025 21:56

Юу хожив. Сүйрэл л хожив. Тэгэхээр бүрэн бууж өгсөн нь дээр

Холбоотой мэдээ

Back to top button