СПОРТ

А.Азбаяр гэмтсэнээр Девон Скотт хөөгдөж, “Бишрэлт Металл” хожлоо

Дээд лигийн финалын цувралын эхний тоглолтод “Бишрэлт Металл” баг ялалт байгууллаа. 

Өчигдөр /2025.04.21/ “Хасын Хүлгүүд” болон “Бишрэлт Металл” багуудын финалын эхний цуврал тоглолтод өрнөсөн үйл явдлаас хүргэе. 

Тоглолтын эхний үеийг 12:22 гэсэн харьцаатайгаар “Бишрэлт Металл” тэргүүлсэн. Мөн эхний үеийн сүүлийн хэсэгт “Бишрэлт Металл”-ийн Девон Скотт эсрэг багийн тоглогч А.Азбаярын биед халдаж, талбайгаас хөөгдсөн. Харин А.Азбаярын хувьд бусад үе дээр тоглоогүй.

Хэрвээ А.Азбаярын бие муу байвал Девон Скоттыг дараа дараачийн тоглолтуудад бандаж магадгүй. 

Тоглолтын хоёрдугаар үед “Хасын Хүлгүүд” дөрвөн оноогоор илүүрхсэн. Харин гуравдугаар үед “Бишрэлт Металл” багийн Э.Пүрэвдоржийн хувийн алдаа тав болж, үеийн хагаст чөлөөлөгдөв. Харин “Хасын Хүлгүүд” багийн Б.Билгүүний хувийн алдаа дөрөв болов.

Ийнхүү шийдвэрлэх үе эхэлж, хоёр баг 73:73 гэсэн харьцаатайгаар тэнцсэн. Ийнхүү тоглолтод нэмэлт цагт шийдэгдсэн тоглолтын ялагчаар “Бишрэлт Металл” багийнхан тодорч, Байрон Уэсли багаа ялалтад хөтлөв.

Тэдний дараагийн цуврал дөрөвдүгээр сарын 23-нд болно.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2025 09:42

ХӨӨШЭЭ МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООН ДЭЭР ТЭНГЭР ЗАЯАТ МОНГОЛ ХӨВГҮҮНИЙГ МИНЬ ДАГЗДАЖ УНАГААСАН ТЭР МУУ ХАРЫГ ХЭМХ НҮДЭЭЧЭЭ ДАВАРЦАН БАЙНАШТ ИНГЭЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ?

Холбоотой мэдээ

Back to top button