Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Шимпанзенууд исэж алкохолтой болсон жимсийг хувааж хэрэглэсэн тохиолдол бүртгэгджээ

Зэрлэг шимпанзе исэж алкохолтой болсон жимсийг идэж, хоорондоо хуваалцаж буй нь анхны удаа ажиглагдсан  байна. Их Британийн Эксетерийн их сургуулийн эрдэмтэд Гвиней-Бисау улсын Кантаньезийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хяналтын камеруудыг байршуулж судалгаа явуулахдаа уг үзэгдлийг ажиглажээ.

Камерт бичигдсэн бичлэгт шимпанзе нар исэлдсэн Африк талхны модны жимсийг хоорондоо хуваалцаж байгаа нь буусан байна. Уг бичлэг шимпанзенуудыг зориуд спирт агуулсан жимс хайж иддэг үү гэсэн асуултыг дэвшүүлж байгаа юм. Хүмүүс спиртийг эрт дээр үеэс хэрэглэж ирсэн гэж үздэг эрдэмтэд үздэг. Судлаачдын онолоор бол спиртийн хэрэглээ нь хүмүүс хооронд нийгмийн харилцааг гүнзгийрүүлэхэд тодорхой хувь нэмэр болж өгсөн юм.

Харин энэхүү шинэ судалгаа нь бидний хамгийн ойрын төрөл болох шимпанзе нар ч хүмүүстэй ижил төстэй зан үйлтэй байж магадгүйг харууллаа. Эксетерийн их сургуулийн Экологи ба байгаль хамгааллын төвийн судлаач Анна Боуланд “Хүн  алкохол хэрэглэх үед допамин ба эндорфин ялгарч, үр дүнд нь аз жаргал, тайвшралын мэдрэмж төрдөг нь батлагдсан. Мөн баяр ёслол гэх мэт мөчүүдэд сархад хуваалцах нь нийгмийн холбоог бий болгож, бэхжүүлэхэд тусалдаг нь тодорхой болсон” гэж хэлжээ.

Зургийн эх сурвалж: University of Exeter

Тэрбээр нэмж “Бид зэрлэг шимпанзе нар спирт агуулсан жимс идэж, хуваалцаж буйг мэддэг болсон. Тэд ч гэсэн бидэнтэй адил спирт агуулсан зүйл хуваалцаж хэрэглэснээрээ нийгмийн холбоо үүсгэж байгаа юу гэсэн асуулт гарч ирж байна” хэмээсэн юм.

Судлаачид хөдөлгөөн мэдрэгчтэй камер ашиглаж, шимпанзе нар исэлдсэн жимс хуваалцаж буйг арван удаа бичиж авсан байна. Эдгээр шимпанзенуудын хуваалцсан жимснүүдийг лабораторид шинжилж үзэхэд хамгийн өндөртөө 0.61 хувийн алкохолын агууламжтай гарсан аж. Энэ нь харьцангуй бага үзүүлэлт. Гэхдээ шимпанзенуудын хоол хүнсний 60-85 хувь нь жимс байдаг тул багахан хэмжээний архи агуулсан жимснүүд байнга хэрэглэгдэг гэж үзвэл хэмжээний алкохолын хэрэглээ болно. Гэсэн хэдий ч судлаачид шимпанзе согттолоо архи уух магадлал бага гэж үзэж байна. Учир нь согтуурвал аливаа эрсдэлийн үед амьд үлдэх чадварт сөргөөр нөлөөлнө.

Спирт шимпанзе нарын бодисын солилцоонд хэрхэн нөлөөлдөг нь одоогоор тодорхойгүй байгаа. Эксетерийн их сургуулийн доктор Кимберли Хокингс “Шимпанзе нар хоол хүнсээ байнга хуваалцдаггүй. Исэлдсэн жимсийг хуваалцаж буй эн зан үйл нь чухал утга учиртай байж магадгүй юм. Тэд зориуд спирт агуулсан жимсийг хайж олдог эсэх, мөн спиртийг бие нь хэрхэн боловсруулдаг талаар илүү гүн судалгаа хийх шаардлагатай байгаа. Гэхдээ энэхүү зан үйл нь 'хамтдаа зоог барих' буюу баяр ёслолын үндэс суурь болж байсан байж болзошгүй юм. Хэрвээ үнэхээр тийм бол хүний баярын зоог барих уламжлал нь бидний хувьслын эрт үеийн түүхээс эхлэлтэй байж болохыг харуулж байна” гэжээ.

Эх сурвалж: Science Daily

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button