Сурвалжилга, Нийтлэл

ХЭВШИЛ: Автомат гар хатаагч таны гар луу АГААРААР БИШ, НЯНГААР үлээдэг

Гудамж талбайн нийтийн бие засах газраас эхлээд албан байгууллагуудын цэвэрхэн, соёлжуу ариун цэврийн өрөө хүртэл ханандаа гар хатаагч төхөөрөмжтэй. Үйлчлүүлэгч гараа угааж дуусаад төхөөрөмжийн дор аваачхад халуун агаараар үлээж, гүйцэт хаттал нэжгээд хугацаа зарцуулна. Нойлын цаасаар гарынхаа чийгийг арччихаад гардаг хүнээс илүү орчин үеийн соёл ч гэмээр энэ үйлдлийн сонгогсод олон. Гэвч хөгжилтэй орнуудад энэ нь аль хэдийнэ халагдаж эхлээд буй, эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөтэй зүйл аж.

Image result for bacterias in toilet air

Харвардын их сургуулийн профессор Жон Росс энэ талаар, “Нянгийн дайн буюу автомат гар хатаагч хэрэглэх нь” гэсэн гарчигтай нийтлэл бичсэнээс уншигчдад эш татан хүргэж байна. Дэлхийн зарим оронд гар хатаагчаас зориуд татгалздаг, гараа угаасныхаа дараа чийгтэй хэвээр нь орхиж, өөрөөр нь хатаахыг илүүд үздэг хүмүүс олон болжээ. Учир нь ариун цэврийн өрөөний агаар дахь нүдэнд үл үзэгдэх олон мянган нянг гар хатаагч сорж аваад халуун агаарын урсгалаар хэрэглэгчийн гар луу буцаан үлээдэг нь логикийн хувьд ойлгомжтой зүйл аж. Туршилтаар ч батлагдсан байна.

Судлаачид ариун цэврийн өрөөний агаараас петрийн тавганд сорьц аван микробиологийн лабораторид өсгөвөрлөсөн аж. Эхлээд гар хатаагч төхөөрөмжийг ажиллуулалгүй, хэвийн агаарын урсгалтай байх үед үүнийг хийжээ. Харин дараа нь гар хатаагчийг ажиллуулснаар өрөөний температур нэмэгдсэнээс гадна, агаарын урсгал холилдсон бөгөөд энэ нөхцөлд ч мөн дээрх сорьцийг авч өсгөвөрлөн, улмаар харьцуулжээ. Ингэхэд хоёр дахь петрийн аяган дахь нянгийн колони 3-4 дахин өссөн байна. Эцсийн дүндээ гар хатаагчийг 30 секунд ажиллуулахад ариун цэврийн өрөөний агаар дахь дээд тал нь 60 төрөл байсан нян 214 болтлоо өссөн гэдэг тоон үзүүлэлтийг гаргаж авчээ.

Image result for bacterias in petri dish

Мөн гар хатаагчийн халуун агаараар үлээдэг хэсэгт туршилтын шүүлтүүрийн цаас байршуулан дээрхийн адил хоёр нөхцөлд туршин харьцуулсан байна. Ингэхэд гар хатаагчийн үлээж буй агаар ариун цэврийн өрөөний агаараас 75 хувиар илүү нянгийн бохирдолтой байгаа нь батлагдсан аж.

Нийтлэлийнхээ төгсгөлд профессор Жон Росс, “Одоо яавал дээр вэ? Гараа угаагаад хатаасан нь, угаагаагүйгээсээ долоон дор үр дүнд хүргэж байгаа нь харагдлаа шүү дээ?” хэмээгээд, “Та гараа угаах хэрэгтэй. Гэхдээ гар нүүрний алчуур хэрэглэж хатаадаг байх хамгийн түгээмэл, зөв хэвшил юм. Нийтийн бие засах өрөөнүүдийн тухайд, нэг удаагийн угаалгын цаас, нойлын цаасаар гарынхаа чийгийг арчаад хаядаг ахуйн хэвшил соёлд тооцогддог болсон” гэж бичсэн байна.

Related image

Их хэмжээний нян агаарт дэгдэж байдаг ариун цэврийн өрөөнд гар хатаагч ажиллуулах нь ийм эрдсэлтэй аж. Тэднийг халуун агаараар соруулж, буцаан хүчтэй даралтаар үлээснээр хэрэглэгчийн гар хэд дахин бохирдоод зогсохгүй, өрөөний агаарын орчинд нянгийн урсгалыг нэмэгдүүлж орхидог байна.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: HEALTH.HARVARD.EDU

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button