НИЙГЭМНийгэм мэдээ

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооноос дөрвөн хүний гавлын яс олжээ

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дөрөвдүгээр сарын 28-ний өдөр байшингийн суурь ухах явцад дөрвөн хүний толгойн гавлын яс олдсон байна. Тус мэдээллийн дагуу цагдаагийн ерөнхий газраас тодруулахад,

"Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дөрвөн хүний гавлын яс олдлоо гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгаж үзэхэд хуучирч, өгөрч муудсан дөрвөн хүний гавлын яс байсан. Тус гавлын ясыг байшингийн суурь ухах явцад гарч ирсэн, түүнийг нь хүүхдүүд тоглож байх явцдаа олсон байсан. Эл хэргийг цааш судлан ямар хүмүүсийн гавлын яг болох, хэзээ нас барсан байх боломжтой талаар бид үргэлжлүүлэн шалгалтын ажил явуулна" хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

Бөөнд нь оршуулаагүй бол гэмт хэргийн ул мөр байна даа. Сүүлийн үеийнх биш бол 30 аад онд МАН -н хийсэн ажлуудын нэг байхдаа

Зочин
Зочин

Нэг бол лам нарынх эсвэл нэг гаж донтой нөхрийн гэмт хэргийн цуглуулга л байгаа . . .

Зочин
Зочин

Цагаан давааны оршуулгын газар гэж тэр хавьд байсан

зочин
зочин

ер нь хуучин оршуулгын газар бсан гэж ярьдаг ш дээ хэдэн жилийн өмнө зун усан борооноор манай гудамжнаас хүртэл шарил гарч ирж л бсан тэгэхээр ер нь байдаг гэж ойлгодог

Зочин
Зочин

Хуучирсан яс гэж юу бдиин

Зочин
Зочин

ДАГЗАНДАА БУУДУУЛЖ ҮХСЭН ХӨӨРХИЙ ЗАЯА МУУТАЙ ЛАМ НАРЫН ГАВАЛ БИЗ ДЭЭ? ӨРӨВДМӨӨР ЮМАА ЦАВЫН БУДАА ИДЭХ ҮҮ? ЦАВУУТАЙ ТОЛГОЙ ТЭВРЭХ ҮҮ? ГЭХЭД ЦАВЫН БУДАА ИДЧИЙ ГЭТЭЛ ДАГЗАНДАА БУУДУУЛААД НАМ.ОДОО ЮМ ХӨГЖЦӨН ДОР НЬ ТОДОРХОЙЛНО БИЗ НАС ЗҮС ГЭЭД БҮГДИЙГ НЬ ГАРГАДАГ ГЭЭ БИЗ ДЭЭ?

Back to top button