Гадаад мэдээ

Хиагтаар бөхөнгийн эвэр оруулахыг завдсан хоёр монгол эмэгтэйд ОХУ эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хиагтын бүсийн “Хяхта” олон чиглэлийн автомашины шалган нэвтрүүлэх цэгийн ажилчид хууль бусаар таван ширхэг бөхөнгийн эвэр ОХУ руу авч орохыг завдсан хоёр монгол эмэгтэйг түр саатуулжээ.

Олон улсын байгаль хамгаалах холбоо, ОХУ-ын Улаан номонд устах дөхсөн төрөл зүйлийн жагсаалтад бөхөн орсон. Тиймээс бөхөнгийн эвэр хилээр гаргахын тулд зөвшөөрөл авах шаардлагатай байдаг байна.

Тиймээс бөхөнгийн эвэр хууль бусаар хилээр гаргахыг завдсан хоёр монгол эмэгтэйг түр саатуулан байцаажээ. Улмаар тус үүсмэл бүтээгдэхүүнийг түүний хамсаатан нь Монголоос захиалгаар гадаадын иргэнд шилжүүлсэн болохыг гаалийн ажилтнууд урьдчилсан мөрдөн байцаалтын явцад илрүүлжээ.

Ингээд тэдэнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 226.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “в” хэсэгт (“Олон улсын болон ОХУ-ын хуулиар хамгаалагдсан онц үнэ цэнтэй зэрлэг амьтан, тэдгээрийн эд анги, деривативыг хууль бусаар хил нэвтрүүлэх”) дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.  

Эх сурвалж: baikal-daily

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 2, 2025 12:20

ЯАНА ДАА ЯАНА ХӨӨРХӨС АРАВ ТАВАН ЦААС ОЛОХ ГЭЖ ЯВААД БАЛАРЧЛАА ОРОСЫН ШОРОНД ЖИНХЭНЭ АЛИНГАА АЛДАНА ШҮҮ.АР ГЭР НЬ БАНДААЖ ЛЭЭВЧИГ САЙН БЭЛДЭЖ ӨГӨӨРЭЙ ЭВИЙДЭЭ ЭВИЙ ЯАСАН Ч ГЭЦҮҮТЭЙ ЮМ БЭ?

Зөнч
Зөнч
5 сар 2, 2025 12:41

Орк руу явсан бол дайны газар очиж орос эрчүүдийн зугаа гаргах болж дээ.Хохь чинь

Зочин
Зочин
5 сар 3, 2025 06:20

Oorsdoo l boldoggui uls daa

Холбоотой мэдээ

Back to top button