НИЙГЭМНийгэм мэдээ

Батсүмбэр суманд мод тарих гэж буй газрын талаар маргаан өрнөв

Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ болон Нутгийн зөвлөлийн төлөөлөл "1500 өрх газрын өргөдөл өгөөд шийдүүлж чадаагүй байхад гадны бөө 200 айлын газартай тэнцэх 20-30 га талбайг зөвшөөрөлгүй, хууль бусаар ухаж хашаалсан" хэмээн хэвлэлийн бага хурал зарлан, түүнээрээ мэдээлсэн.

"Батсүмбэр сумын нэгдүгээр багийн Суварга хайрхны урд талд Зайран Эрдэнэсан гэдэг хүн 100 мянган мод тарих нэрийдлээр 20-30 га талбайг дур мэдэн хагалсан. Бид тухайн газар очиж лавлаж, шалгахад зөвшөөрлийн бичиг баримт, засаг даргын захирамж, кадастрын зураг, координатад, гэрээ байгаагүй" хэмээсэн байна. Харин энэ талаар зайран Б.Эрдэнэсан гэх хүнтэй холбогдон тодрууллаа.

Тодруулахад, "Тус газрыг би нэр дээрээ өмчлөн аваагүй. Тийм эрх надад байхгүй. Тус газрыг ногоон байгууламж болгох шийдвэрийг тус сум гаргасан. Тэр газар нь бид "Хос бойтог" төслөө эхлүүлж мод тарьж байгаа. Төслийнхөө хүрээнд 300 ортой хүүхдийн эмнэлэг барих зорилготой ажиллаж байгаа боловч нутгийн зарим нэг хүмүүс ирж дарамтлан, үймээн зохион байгуулсан. Бидний хувьд цагдаагийн байгууллага болон, хууль, шүүхээр ороогүй" хэмээн тайлбар өглөө.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХӨӨРХИЙ БӨӨ НИЙГЭМД ТУСТАЙ АЖИЛ ХИЙНЭ ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ? ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БАРЬЧИЙ ГЭЖ БАЙНА ЭРХЭМСЭГ БӨӨ ТА БӨӨЛӨӨД НААДУУЛЫГАА ӨТГӨН ШИНГЭНИЙГ НЬ ЖААХАН ГАРГААД ӨГЧИХӨӨ ТЭГЭЭД ЭМНЭЛГЭЭ БАРЬЧИХӨ

Зочин
Зочин

Арай. Батсүмбэр уулан дунд байдаг гарсан ар гэтэл нэг хүн дангаараа ийм их газар эзэмшихийг хориглох хэрэгтэй.

Зочин
Зочин

Газар авчихаад хашаа ч барьж чадахгүй байж мод тарих гэж байгаа хүнд өгөх л хэрэгтэй

Back to top button