Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэг, Пакистан хоёул өөрсдийгөө ялалт байгуулсан гэж мэдэгдэв

Бямба гарагт /2025.05.10/ АНУ-ын зуучлалаар Энэтхэг, Пакистан хоёр гал зогсоосон. Тэд бие биеэ зөрчил гаргасан гэж буруутгасан нь гал зогсоох тохиролцоо нуран уналгүй үргэлжилсээр байгаа юм.

Гал зогсоосны дараа Энэтхэг, Пакистан хоёул өөрсдийгөө ялалт байгуулсан гэж мэдэгджээ. Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх ням гарагт /2025.05.11/ мэдэгдэл гаргахдаа “Энэтхэгийн армийн архирах чимээ Пакистаны зэвсэгт хүчний төв байр байрладаг Равалпинди хотод хүрэв” гэсэн байна.

Харин Пакистанд хилийн ойролцоо парад явагджээ. Пакистаны эзэмшдэг Кашмир нутгийн удирдагч асан Ража Фарук Хайдер Хан тус парадыг зохион байгуулсан юм. Тэр “Биднийг хамгаалсан зэвсэгт хүчнийхээ зоригийг өнөөдөр тэмдэглэж байна” гэсэн юм. Тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф тавдугаар сарын 11-ны өдрийг “Энэтхэгийн түрэмгийллийн эсрэг зэвсэгт хүчин нь хариу өгснийг санах өдөр” болгосон байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button