Мексикт хотын даргын сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй шууд дамжуулалтын үеэр буудуулж нас баржээ

Мексикийн Веракруз мужийн Текситепек хотын даргын сонгуульд нэр дэвшсэн Есени Лара Гутиеррез кампанит ажил хийж явахдаа буудуулж амь үрэгдсэн байна. Халдлага гарах үед түүний кампанит ажлыг шууд дамжуулж байсан юм.
Бичлэгээс харвал түүнийг дэмжигчид инээмсэглэн кампанит ажилд оролцож байхад буун чимээ гэнэт гарчээ.
20 гаруй удаа буун чимээ гарсан байна. Халдлагын улмаас Гутиеррезээс гадна түүнийг дэмжигч гурван хүн харамсалтайгаар амь үрэгджээ.
Веракруз мужийн амбан захирагч Росио Нахлен мэдэгдэл хийхдээ “Морена намын нэр дэвшигчийг болон дэмжигчдийг Текситепек хотод хулчгараар хөнөөсөн хэрэгт буруутай этгээдүүдийг олох болно. Дөрвөн хүн нас барж, гурван хүн бэртсэн. Ямар ч албан тушаал хүний амь насаар үнэлэгдэхгүй” гэсэн байна.
Эх сурвалж: CBS News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сонгууль болохоор л нэр дэвшигчдээ буудчихдаг хогийн орон
МЭДСЭН БОЛ ХЭРЭГГҮЙ НЭР ДЭВШИЖ