НИЙГЭМНийгэм мэдээ
СХД-ийн амбулаторийн эмнэлгийн байранд тог тасарч 25 сая төгрөгийн алдагдал үүсжээ

СХД-ийн амбулаторийн эмнэлгийн байранд тогийн хязгаарлалт урт цагаар хийсэнтэй холбоотойгоор эмчилгээ, үйлчилгээ нь доголджээ. Эмнэлгийн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж ажиллаж байхад гэнэт тог тасарсан ба нийт есөн цаг хязгаарласан учраас зарим өвчтөнүүдийн биеийн байдал хүндрэх эрсдэлд орж, 25 сая төгрөгийн алдагдал үүсжээ.
Эмнэлгийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч, шуурхай ажиллан үйлчлүүлэгчдэд тулгамдсан эрсдэлийг арилгасан байна. Тухайн өдөр СХД-ийн эмнэлгээр 583 өвчтөн үйлчлүүлж эмчилгээ үйлчилгээ авч байсан байна.
Хэрэв цахилгаан эрчим хүч хязгаарлах талаараа урьдчилж мэдэгдсэн бол ийм хэмжээний хохирол учрахгүй байсныг эмнэлгийн удирдлагуудын зүгээс мэдэгдсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгинохайрхан юм уу, Сүхбаатар юм уу?
Сонгинохайрхан
ЧОЙЖИЛСҮРЭН ГЭДЭГ ДӨРВӨДӨӨС НААД МӨНГӨӨ АВ ЭНЭ ХҮН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРААР ҮНЭНДЭЭ ТОГЛОЖ ГҮЙЦЛЭЭ ЭНЭ АШИГ СОНИРХОЛЫН ӨНДӨР АМБИЦТАЙ НӨХӨР МАНИЙГАА АЛАХНЭЭ БУШУУХАН БУУЛГААЧ МӨРӨӨРӨӨ БАРИЛГАА БАРИАЧ ДАГЗ МИНЬ
Ер нь бол ийм хэмжээний эмнэлэг нөөц цахилгаан үүсгүүртэй баймаар. Ядаж чух�##� гэх хэсэгтээ. Тог тасарсаны хохирол гэрээндээ байдаг бол уу? Ажлаа хийж чадаж байгаа гэх үү, үүнийг.