Гадаад мэдээДЭЛХИЙ

Диддигийн экс найз охин гэрчийн мэдүүлэг өглөө

Шон Кумбс буюу Диддигийн экс найз охин Касандра Вентура түүний шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Вентура хэлэхдээ Кумбс мансууруулах бодис агуулсан секс үдэшлэгүүд зохион байгуулж, хүчээр оролцохыг өөрт нь тулгадаг байсан гэжээ.

Хөгжмийн ертөнцөд Кэсси нэрээрээ танигдсан тэрбээр нэмж хэлэхдээ Кумбсийн зохион байгуулдаг байсан “Freak Offs” үдэшлэгүүдэд арав гаруй жил оролцсон хэмээсэн юм. Тэр эхэндээ Кумбст таалалд нийцэхийн тулд үдэшлэгт нь оролцдог байсан аж. Харин сүүлдээ Кумбс үдэшлэг дээр хийсэн бичлэгээр өөрийг нь сүрдүүлж эхэлсэн тул үдэшлэгүүдэд үргэлжлүүлэн оролцох болсон гэж Вентура хэлсэн байна.38 настай Вентура хэлэхдээ үдэшлэг нэгээс дөрвөн өдөр хүртэл үргэлжилж, Кумбс өөрийг нь сэрүүн байлгахын тулд мансууруулах бодис өгдөг байсан гэсэн юм.

Тангарагтнууд 2016 онд Лос-Анжелес хотын нэгэн зочид буудалд болсон хүчирхийллийн бичлэгийг үзсэн байна. Тус бичлэг дээр Кумбс Вентураг газар шидэж, өшиглөн чирч буй нь буужээ. Вентура хэлэхдээ нэгэн “Freak Offs” үдэшлэгийн үеэр Кумбс нүдийг нь хөхөртөл цохисны дараа уг явдал болсон гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button