Гадаад

Монгол Улсын иргэн биедээ 6.2 сая рубль буюу 280 орчим сая төгрөг нууж Оросын хилээр гарахыг завджээ

54 настай Монгол Улсын иргэн нийт 6.2 сая рубль буюу 300 гаруй сая төгрөгийг нууж гаалийн хяналтаар нэвтрүүлэхийг завдсан байна. Монгол Улсын иргэн ОХУ-ын Красноярск хотын Хандгайт боомтоор хил нэвтрэхдээ гаалийн хяналтынхны шалгалтын үед сандарч байсан нь сэжиг төрүүлсэн бөгөөд ямар нэгэн бараа, мөнгөн хөрөнгө авч яваагүй хэмээн гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн талаар тус улсын дотоодын хэвлэлүүдэд мэдээлжээ.

Үзлэг, шалгалтын үеэр Монголын иргэн багцтай мөнгүүдийг нуруундаа хувцасныхаа дотуур, хар уутанд хийж нуусан байжээ. Оросын гаалийн дүрмийн дагуу 10 мянган ам.доллароос давсан хэмжээний бэлэн мөнгийг хилээр нэвтрүүлэхдээ заавал мэдүүлэх ёстой бөгөөд гаалийн мэдүүлгэд худал бөглөж, нууж бэлэн мөнгө оруулахыг завдсан нь хууль бус үйлдэл гэсэн байна.

6.2 сая орчим рублийг бэлнээр уутлан хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нь ОХУ-ын Эрүүгийн хуулийн 200.1.2-т заасны дагуу “Онц их хэмжээний бэлэн мөнгө хууль бусаар нил нэвтрүүлсэн” гэх заалтын дагуу эрүүгийн ял шийтгэгдэх үндэслэл болох юм. Уг заалтад үндэслэн хууль бусаар нэвтрүүлсэн мөнгийг 10-15 дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль эсвэл 4 хүртэлх жилээр хорих ял шийтгэдэг бөгөөд бэлэн мөнгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хураан авсан байна.

Өмнө нь Монгол Улсын 38 настай иргэн Хиагтын автозамын боомтоор 3.4 сая рубль бэлнээр нэвтрүүлэхийг завдаж байгаад баригдсан бөгөөд мөн л гаалийн мэдүүлэгтээ худал мэдүүлж дээрх Эрүүгийн хуулийн заалтаар торгуулийн ял шийтгэгдсэн байсан удаатай юм.

Эх сурвалж: Life.ru

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
монгол улсын иргэн
монгол улсын иргэн

хайран мөнгө.картанд хийгээд аваад гарах ухаан �##�га.дээрэмчин новшнуудад дээрэмдүүлж хашрахгүй юм даа.

Зочин
Зочин

hereg algaa. kartaar l ywna bizdee

Зочин
Зочин
Reply to  Зочин

ochood mongoo awhad shimtgel edrees geed bur balarlaa ym l awh gej ywsiin bhdaa

Зочин
Зочин

энэ тэнэг хууль шд угаасаа наймаа хийх гэж авч яваа мөнгийг дээрэмдэх хууль хоёр улсын хооронд тохирч өөрчлөх хэрэгтэй. оруулсан мөнгөөрөө юу авснаа баримтаар нотлоод бараагаа үзүүлээд гарч ордог болгох хууль санаачлах хэрэгтэй.

Зочин
Зочин

Hairan mungu yaj ingej tenegtej chaddag yum boloo, yaj uhen hatan tsugluulj bsan chenj be

Зочинолдо
Зочинолдо

одоо үед бэлнээр мөнгө авч явдаг хүн байдгиймуу

Даам
Даам

Зүгээр мөнгөн дүнгээ үнэнээр нь мэдүүлээд гарахаар яадаг юм бол?. Татвар татаас нь их байдаг юм болов уу?

Ганаа
Ганаа

Яасан илүүдсэн тэнэг новш вэ дэ
Хохь Юм да

Зочин
Зочин

Оросууд бол угааса�##� дээрэмчид үхснээ хийж ингэж гардаг м�##�ууд вэ

Зочин
Зочин

За сүртэй юм Наад авилага Чинь 280 сая юм уу Тэр бум Их наядаар нь з�##�илуучаад 280 сая Их юм барьж дэ

Зочин
Зочин

Хохь чинь !

Зочин
Зочин

Эргүү шун�##�тай хулгайч хохьчин

Холбоотой мэдээ

Back to top button