Нийгэм мэдээ
Нэг настай хүүхэд уяатай нохойд хазуулж, гэмтжээ

Бага насны хүүхэд нохойд шилэн хүзүүндээ хазуулан хүнд гэмтсэн хэрэг гарсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Дорнод аймгийн цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 14-ний 01 цаг 40 минутад “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл бүртгэгджээ.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад нэг настай, эрэгтэй “Н” нь тавдугаар сарын 13-ний өдрийн 22 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүү хэсэгтээ хазуулж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.