УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Сэлбэ дэд төв"-ийн орон сууцны 2 тендерт Хятад компаниуд шалгарлаа

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах юм.

Мөн Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслөөр 47.530 ам.метр талбайд авто зогсоол барина. Гурван блок сургууль, таван блок цэцэрлэгтэй байна. 100 ортой эмнэлэг барьж, 152.650 ам.метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийднэ хэмээн багц тендерүүд зарлагдаад буй.

Улмаар 827 тэрбум төгрөгийн өртөгтэй Багц 1, Багц 2-ын тендерийн үр дүн гарсан байна. Эл хоёр багц тендерт нийт 14 компани үнийн санал ирүүлснээс Монголд ажил гүйцэтгэж, тендерт шалгарч байсан туршлагагүй хоёр Хятад компани шалгарсан байна. Тухайлбал,

  • Багц-1 буюу 373 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт Си Эс Эм Си ХХК 373,298,048,361 төгрөгийн үнийн санал хүргүүлэн шалгарсан байна. Тухайн компанийн мэдээллийг нягталж үзэхэд гадаадын хөрөнгө оруулалттай, 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн, China Second Metallurgical Group Corporation Limited-ийн хувь эзэмшил буй компани байв. Өмнө нь Монголд тендерт оролцож байгаагүй бөгөөд энэ онд ганцхан тендерт үнийн санал илгээж шалгарсан нь энэ аж.
  • Багц-2 буюу 453 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерт China Construction Sixth Ergineering Bureau Corp Ltd ХХК 448,685,799,322 төгрөгийн үнийн санал хүргүүлэн шалгарсан байна. Уг компанийн мэдээллийг нягтлахад төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй, өмнө нь Монголд тендерт шалгарч, ажил гүйцэтгэж байсан туршлагагүй юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 15, 2025 11:27

Тэр чигээрээ чайнатаун боллоо

Зочин
Зочин
5 сар 15, 2025 11:35

Монгол улсыг Монгол хүн л хөгжүүлнэ.

Зочин
Зочин
5 сар 15, 2025 12:10

ter ni deer. arai iluu buteemjtei bh gej naidaya

Зочин
Зочин
5 сар 15, 2025 21:42

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

Холбоотой мэдээ

Back to top button