Санхүүжилт нь багассан тул ДЭМБ цомхотгол явуулж эхэлжээ

ДЭМБ үйл ажиллагааны цар хүрээгээ танах хэрэгтэй болно хэмээж удирдлагын багийнхаа талыг цомхотгосон гэдгээ лхагва гарагт /2025.05.14/ зарлажээ. Тус байгууллагын хамгийн том санхүүжүүлэгч АНУ нэгдүгээр сард гишүүнчлэлээ түдгэлзүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авсан эхний өдрөө улсаа ДЭМБ-гаас гаргахаа гэсэн билээ. Хуулийн дагуу ДЭМБ-гаас гарахын тулд нэг жил гаруй хугацаа шаардагдана. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс хэлэхдээ тус байгууллага болон гишүүн орнууд нь ямар ажлыг чухалчлах вэ гэдгээ сонгох хэцүүхэн шийдвэр гаргах ёстой гэжээ. Тус байгууллага 2026-2027 оны төсвийг 21 хувиар бууруулж, 4.2 тэрбум ам.доллар болгох төлөвлөгөөтэй байгаа.
Төсвөө ийм хэмжээгээр бууруулсан ч гэсэн үүний зөвхөн 60 хувь нь л босох магадлалтай юм. Тедрос хэлэхдээ ирэх долоо хоногт болох гишүүн орнуудын уулзалтаар гишүүд санхүүжилтээ нэмэх тохиролцоонд хүрсэн тохиолдолд л санхүүжилтийн 60 хувь нь босох магадлалтай гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.