Мексикийн инфлюэнсер эмэгтэй лайв хийх үеэрээ буудуулж амь насаа алджээ

Гоо сайхан, нүүр будалтын чиглэлээр бүтээсэн видео контентоороо олон дагагчтай болсон Мексикийн инфлүнсер эмэгтэй мягмар гаригт ТикТок шууд дамжуулалтынхаа үеэр буудуулж амиа алджээ.
Инстаграм болон ТикТок хуудсандаа 200 мянга гаруй дагагчтай 23 настай Валериа Маркесийн хэргийг эмэгтэйчүүд, охидыг хүйсээр нь ялгаварлан хүчирхийлэх (фэмицид) төрлийн хэрэг хэмээн үзэж, шалгаж байгаагаа Мексикийн Халиско мужийн прокурорын газар өчигдөр мэдээлсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт эмэгтэй хүний нэр төрийг гутаах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, бие махбод, амь насанд нь халдах, хохирогчийн цогцсыг олон нийтэд ил харуулах зэрэг хэргүүд багтдаг ажээ.
Мягмар гарагт Запопан хотын гоо сайхны салонд шууд дамжуулалтаа явуулж байсан хохирогчийг нэгэн эрэгтэй орж ирэн буудсан байна.Хэрэгтэн шууд дамжуулалтыг зогсоохдоо царайгаа үзэгчдэд хальт харуулсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дургүй нь хүрсэн хүнээ шууд буудчихдаг хогийн орон