Японы эдийн засаг таамаглаж байснаас их хэмжээгээр буурчээ

Өнөөдөр /2025.05.16/ нийтлэгдсэн тоо баримтаас харвал Японы эдийн засаг энэ жилийн эхний улиралд таамаглаж байснаас их хэмжээгээр ширгэсэн байна. Энэхүү тоо баримт Японы эдийн засгийн сэргэлт тогтворгүй байгааг харууллаа. Тодруулбал энэ жилийн нэгээс гуравдугаар сарын хооронд ДНБ өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурчээ. Эдийн засагчид ДНБ нь 0.2 хувиар буурна гэж таамаглаж байсан юм. Өмнөх улиралд тус улсын эдийн засаг 2.4 хувиар нэмэгджээ.
Өмнөх улиралтай харьцуулбал Японы ДНБ 0.2 хувиар буурсан байна. Эдийн засагчид 0.2 хувиар буурна гэж таамаглаж байсан юм. Японы эдийн засгийн талаас илүү хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээ нэгдүгээр улиралд тогтонги байжээ. Шинжээчид хэрэглээ 0.1 хувиар өснө гэж таамаглаж байсан юм.
Нэгдүгээр улиралд үзэгдсэн ДНБ-ын бууралт нь хувийн хэрэглээний зогсонги байдал, экспорт буурсантай холбоотой юм. Японы эдийн засаг энэ оны эхний гурван сард буурсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дөрөвдүгээр сард тариф танилцуулахаас өмнө өсөлт нь суларсныг харууллаа.
“Dai-Ichi Life Research Institute” фирмийн ахлах эдийн засагч Ёошики Шинкэ хэлэхдээ “Экспорт, хэрэглээ сул байгаа тул Японы эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч дутмаг байна. Трампын тариф гэх мэт цомролд маш эмзэг” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!