ЭДИЙН ЗАСАГ

Энэтхэгийн талаас эхний ээлжид Монголоос нэг тонн коксжих нүүрс авна

Энэтхэгийн томоохон гангийн үйлдвэрлэгч "JSW Steel" эхний ээлжид Монголоос жилд 2500 тонн нүүрс авах төлөвлөгөөтэй байсан бол "Steel Authority of India" жилд 75 мянган тонныг авахаар төлөвлөөд байсан билээ. 

Харин манай талын идэвхгүй байдал, тээвэрлэлтийн асуудлаас шалтгаалж БНЭУ-ын Монгол Улсаас өндөр чанартай коксжих нүүрс авах төлөвлөгөө удаашралтай байгаа талаар “Reuters" агентлаг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаад Энэтхэгийн талаас Монголоос туршилтаар дээж нэг тонн коксжих нүүрсийг импортлохоор төлөвлөж байгааг тус агентлаг онцолжээ. Ингэхдээ дээжийг агаараар тээвэрлэх бөгөөд БНХАУ-аар дамжуулан авах боломжтой талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Дэлхийд гангийн үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа хоёрдугаарт бичигддэг тус улс үйлдвэрүүдийнхээ түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийн тулд далайд гарцгүй Монгол Улсаас Орос, Хятадын аль нэгээр дамжуулан нүүрс импортлохоор ажилласаар байгаа. Энэтхэгийн талаас Монгол руу хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийх оролдлого нь амжилтгүй байгаа талаар тус улсын албан эх сурвалжууд өмнө нь мэдээлээд байсан билээ. 

Мөн уг асуудалд Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны зүгээс хариулт өгөөгүй хэмээн Ройтерс агентлаг дурдаж байсан юм.

2020 онд Энэтхэг, Хятадын цэргүүд Хималайн хилийн маргаантай бүс нутагт мөргөлдөөн үүсч энэ үеэр 20 энэтхэг, 4 хятад цэрэг амь үрэгдсэн нь хоёр орны харилцааг муутгасан билээ. Гэсэн хэдий ч 2025 оны нэгдүгээр сард хоёр тал худалдаа, эдийн засгийн зөрчилдөөнийг шийдвэрлэхээр тохиролцсон нь зарим талаар нааштай зөвшилцөл болсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, коксжих нүүрснийхээ хэрэгцээний гуравны нэгийг Оросоос хангадаг "JSW Steel" компанид Москвагаас цаашид хийх нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөө одоогоор байхгүй аж. “Нэг бүс нутгаас хэт хамааралтай болохыг хүсэхгүй байна” хэмээн илэрхийлж, өөр шинэ гарц эрэлхийлж буй гэдгээ онцолсон юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 19, 2025 08:41

манай улсыг нээрэ уха�##� дуусг�##�аа

Зочин
Зочин
5 сар 19, 2025 08:51

хайран сайхан эх орон минь

Зочин
Зочин
5 сар 19, 2025 08:57

сайхан байг�##�ь үлдэхгүй нээ

Зочин
Зочин
5 сар 19, 2025 09:37

Нэгэнт зөөж бга хойно өгч авах тохирвол зүгээр юм бна. Ганц улсын хараад эдийн засаг гэж ямар юм байдаг юм. Өөр гарг�##�аа хайх зөв байх.

Зочин
Зочин
5 сар 19, 2025 11:40

Энэ нэг үлхийсэн засгийг бушуухан огцруулмаар байна. Хийж бүтээж буй юм юу ч байхгүй. Цавчаа хийж шоудахаас цаашгүй, хогийн хулгайчууд үүрлэчихсэн!

Зочин
Зочин
5 сар 19, 2025 11:55

Ажлаа хийгээч, хийгээч м�##�нууд аа

Зочин
Зочин
5 сар 19, 2025 12:15

Ганцхан тонн нүүрс бол сайн байна.

Зочин
Зочин
5 сар 19, 2025 12:37

Хүнд ойлгомжтой гарчиг өгч байна уу

Ккк
Ккк
5 сар 19, 2025 12:49

Засс. Битгий зараа. Дараа нь гуйгаад ирнэ. Бид л түрүүлж шун�##�тнууд хэдхэн долл харсан гарууд баяжих нь юу юм нэг муу сая долл Монголоо зарах нь.

Зочин
Зочин
5 сар 19, 2025 17:47

авья гэсэн дээр нь гэрээгээ сайн хийгээд өгч л байсан нь дээр. Алт эрдэнэсээ хав дараад суудаг бэрд биш. Өөрсдөө ядуу тэгээд хүн авья гэхээр их зан гаргаад.Хятад нэг хэсэг ав�##�таа зогсоонгуут нүүрсний үнэ ш�##�даа бууж төрийн тэргүүнүүд хүртэл тонныг нь т�##�хны үнээр өгч байснаа мартчихсан уу...

Хөдөө орон нутгийн хүмүүст зарж болох юм байгаа би
Хөдөө орон нутгийн хүмүүст зарж болох юм байгаа би
5 сар 19, 2025 17:53

Манай зүгээс хурдан шуурхай шийдчих боломж байдаггүй л юм байхдаа хөөрхий.

зочин
зочин
5 сар 19, 2025 18:54

Ха ха ганц тонн нүүрс м бол би ч өгчихнө шдэ Бараг амьжиргаа цагаан дээр ачаад тэр захи�##�аад бга энэтхэнийн компанид хүргээд өгье л дөө

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
5 сар 19, 2025 22:15

Орос саад хийх гэж оролдож магадгүй. Уг нь Энэтхэг ойр харилцахад гэмгүй том улсын нэг мөн л дөө. Одоогоор Энэтхэг Оросын нефть, шатдаг хийг авч байгаа гол хоёр улсын хэг болохоор Орос саад тотгор хийж чадахгүй байж магадгүй.

Иргэн
Иргэн
5 сар 20, 2025 13:10

Барьцгүй Энэтхэгчүүд!!! Юуун Хятад!!! З�##�илангийн хаан хүмүүс шүү!!!

Зочин
Зочин
5 сар 21, 2025 00:59

Ккк энийг бичсэн уншсан хүмүүс яаж ойлгоцгоосон юм бол нэг цуваач хүрэхгүй нүүрс нэг айл жилдээ 5 тонн нүүрс түлдэг гэвэл 500 айлын түлэх нүүрс л бна ккк

Зочин
Зочин
5 сар 21, 2025 16:45

Нүүрсээ төрөлжүүобэо манайд л ашигтай..Харин риа хэлэлээг яагаад хийхгүй бгаа нь данхын ЗГ саад хийгээд хужаа нарт үйлчлээд бна уу

Зочин
Зочин
5 сар 21, 2025 17:25

Данх огцор

Зочин
Зочин
5 сар 22, 2025 17:18

Энэтхэгчүүд хулхи , Найдваргүй хүмүүс. Болгоомжтой

Баяр
Баяр
5 сар 23, 2025 03:35

Владивостокоор гаргав�##� тэнд маш том зах япон,ө/солонгос,Энэтхэг гээд даанч Баттулгын тз төслийг явуулахгүй юм да! Эрээнцаваар гараад Оросын нутгаар явб�##� тээвэр 50хувь хөнгөлөлт эдлэнэ!

Холбоотой мэдээ

Back to top button