Украины цэргүүдийг гаргаснаас хойш Путин анхны удаа Курскт айлчиллаа

Кремль өнгөрсөн сард мэдэгдэл хийхдээ Курск мужаас Украины цэргүүдийг бүрэн түрж гаргасан хэмээсэн юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины цэргүүдийг гаргаснаас хойш Курск мужид анхны удаа айлчилжээ. Кремль мэдэгдэл хийхдээ Путин мягмар гарагт /2025.05.20/ Курскт айлчлахдаа тус нутгийн сайн дурын байгууллагуудтай уулзаж, Курск-II атомын цахилгаан станцад зочилсон гэсэн юм.
Төрийн өмчит телевизээр айлчлалын бичлэгийг цацсан байна. Тус бичлэгт Путин мужийн захирагчийн үүргийг гүйцэтгэж буй Александр Хинштейн тэргүүтэй орон нутгийн албан тушаалтнууд, сайн дурын ажилчидтай уулзаж байгаа нь буужээ. Путинтэй хамт Кремлийн Тамгын газрын даргын нэгдүгээр орлогч Сергей Кириенко дагалдан явж байсан аж.
Украин өнгөрсөн жилийн наймдугаар сарын 6-нд ОХУ-руу хил даван довтолж, Курск дахь дайралтаа эхлүүлсэн. Довтолгооны оргил Украины хүчин Курскийн 1400 хавтгай дөрвөлжин км талбайг хяналтдаа авсан юм. Курск руу цэргээ оруулсан алхам Украины арми дайн эхэлснээс хойш хийсэн хамгийн эгзэгтэй дайралт болсон билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн тэргүүн өөрийн ул�####�а айлчилдаггүй, зочилдоггүй!
орлон тоглогч