НИЙГЭМНийгэм мэдээ

АНУ-ын Техас мужийн тойргийн шүүхийн шүүгч нарыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өчигдөр АНУ-ын Техас мужийн тойргийн шүүхийн шүүгч, профессор Мэтью Райт, Чарлез Вановер тэргүүтэй тус мужийн “Spurlock Judicial Fund” сангийн төлөөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус сан Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Өмгөөлөгчдийн үйл ажиллагааг дэмжих төв” ТББ болон АНУ дахь  “Ганзориг консалтинг” хуулийн фирмтэй хамтран эрүүгийн хэргийг тохиролцоогоор буюу хялбаршуулах шийдвэрлэх ажиллагааны талаар сургалт, судалгааны ажлыг явуулдаг байна.

Профессор Мэтью Райт хамтын ажиллагааны хүрээнд эрүүгийн хэргийг тохиролцоогоор шийдвэрлэх ажиллагааны талаарх сургалтыг АНУ болон Монгол Улсад тус бүр 3-4 удаа зохион байгуулаад байгааг танилцуулж, харилцан шүүгч, өмгөөлөгч, хуульчдыг солилцон, бодит туршлагыг судлуулах практик сургалт ихээхэн үр дүнтэй болж буйг онцолсон юм.

Хоёр улсын хуулийн зохицуулалт харилцан адилгүй байгаагаас шалтгаалж тус улсын шүүхэд эрүүгийн хэргийг хялбараар шийдвэрлэж буй сайн туршлагыг Монгол Улсын шүүхийн хэрэглээнд нэвтрүүлэхэд зарим хүндрэл учирдаг тул уг асуудлаар иж бүрэн, цогц судалгаа хийж, санал боловсруулахаар ажиллаж байгааг өгүүлж, үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button