ОХУ дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын цохилтыг өгчээ

ОХУ-ын зэвсэгт хүчин Украины хотууд руу 367 дрон, пуужингаар халдаж, дайн эхэлснээс хойш үзэгдсэн хамгийн том агаарын цохилтыг өгсөн байна. Халдлагын улмаас 12 хүн амь үрэгдэж, олон арван хүн бэртсэн гэж албаны хүмүүс мэдэгджээ. Халдлагын дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ дуу хоолойгоо сонсгохыг уриалсан байна.
Зеленский “Америкийн чимээгүй байдал, олон улс дахь бусад орны чимээгүй байдал нь Путинийг урамшуулж буй зүйл. Оросын ийм террорист халдлага бүр нь ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах хангалттай шалтгаан” гэжээ. Украины Дотоод хэргийн сайд Игорь Клыменко мэдэгдэл хийхдээ “Энэ бол иргэд рүү чиглэсэн цогц, хэрцгий цохилт байлаа. Дайсан зорилго нь айдас төрүүлж, үхэлд хүргэх гэдгээ дахин харууллаа” хэмээсэн юм.
АНУ-ын Украины асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог ням гарагт /2025.05.25/ мэдэгдэл хийхдээ тус халдлага 1977 оны Женевийн энх тайны протоколыг илэрхий зөрчсөн хэрэг хэмээж, нэн даруй гал зогсоохыг уриалжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө яаадгийн одоо.. Манай Путлер ах улаан цагаандаа гарсан.. өөр арга байхгүйм чинь.иргэдийн орон сууц бөмбөгдөнө
Israeld uilchildeggui enh taivni protocol orosdch uilchilehgui
Америк , ЕХ, Украйн эхлээд Женевийн Энхтайвны протоколыг илт зөрчиж Геноцид явуулж байгаа Израйльд анхааруулах ёстой байж дээ,,,,
Bir hursnuus archigdatlaa uzeech negent ehelsen ym chin ali ils n byadtai bna ter l ya##a
Энэ өөрөө цаг тутам дрондж байгаа хохь нь олоо чамайг хаа байгаа газар Орёшигдоно
Дайн бол дайн.Эцэст нь ард түмэн л хохирно.
Эргүү ногоон �##�ь 22 онд энэ дайныг зогсоож болох л байсан юун 4н район область, тэр үед Оросууд цэргээ гэдрэг татсан, мөн түр хугацаанд г�##�аа зогсоосон, зөвшилцөөд тохиролцоод 2 т�##�ын хүмүүс гарын үсгээ зурсан байсан.
Дайн хийж байгаа санаатай юм бол олигтойхон хөдөлдөг болоосой!! Энэ Оросууд!! Яг Израйль шиг, Америк шиг үнс нурамтай нь хутгаад хаячихсан байхад бусад нь чичрээд таг дуугүй гүлдийгээд сууж байдаг гэдгийг харсан л баймаар юм!!
Украйн оороо амр�##�тын одоруудэд оросын нутаг москва орчим дроноор буудаж оросын олон хумуус шархдаж хунд байна. Оорсдоо гэрээгээ зорчсон. Анх ану европын гар хол болж 2014 онд оросын ард тумэн оросоор ярьдаг хун болгоныг устгажэхэлсэн шуу дээ уунийг ухаантай хун болгон мэдэж байгаа.