ОХУ, Украин тус тус мянган дайны хоригдол солилцлоо

ОХУ, Украин хоёр ням гарагт /2025.05.25/ тус тус 303 дайны хоригдол солилцсон байна. Ингэснээр хоёр улс гурван хоногийн хугацаанд тус тус мянган дайны хоригдол хүлээлгэн өгөв. Тус дайны хоригдол солилцоо нь дайн эхэлснээс хойших хамгийн том солилцоо болжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр мэдэгдэл хийхдээ “Украины газар нутгийг хамгаалсан 303 хүн гэртээ харьлаа” гэсэн байна. Энэ сарын эхээр Украин, ОХУ хоёр 2022 оны гуравдугаар сараас хойш анхны удаа хэлэлцсэн юм. Тус хэлэлцээгээр хоёр тал дайны хоригдол солилцох тохиролцоонд хүрсэн.
Ням гарагийн солилцоо явагдахаас өмнөхөн ОХУ Украинд томоохон агаарын цохилт өгчээ. Эх сурвалжууд тус цохилтыг дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын цохилт гэж мэдээлсэн юм. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ агаарын хамгаалалтын хүчин нь Украины 110 дроныг устгасан гэжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мянган дайн гэнэ үү? Буяндоржоо, эх хэлээ олигтойхон эзэмшээгүй бол өөрийгөө сурв�##�жлагч, сэтгүүлч гэж бүү бод.