БНХАУ-ын сансрын станцаас авчирсан дээжнээс шинэ төрлийн бактери илэрчээ

“International Journal of Systematic and Evolutionary Microbiology” сэтгүүлд саяхан нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгдсэн байна. Тухайлбал БНХАУ-ын Тиангон сансрын станцаас авсан дээжээс дэлхий дээр өмнө ч олдож байгаагүй, шинэ төрлийн бактери илэрчээ.
Энэ бичил биетийг Niallia tiangongensis хэмээн нэрлэжээ. Тус дээжийг Тиангон сансрын станцаас авсан тул ийнхүү нэрлэсэн аж. Тэрхүү бактери нь дэлхийгээс гаралтай ч гэсэн сансрын нөхцөлд тусгайлан дасан зохицсон, урьд өмнө огт илрээгүй шинэ төрөл болсон байна.
Дээжийг шинжилсэн судалгааг Шэньжөүгийн сансрын биотехнологийн групп болон Бээжингийн сансрын хөлгийн систем инженерийн хүрээлэнгийн судлаачид хамтран явуулжээ. Тус шинэ төрлийн бактери нь исэлдэлтийн стрессийг тэсвэрлэх чадвартай болж, цацрагийн гэмтлээс өөрийгөө сэргээх чадвартай болж хувьсан өөрчлөгдсөн аж. Мөн, “Science Alert” сайтын мэдээлснээр, тус бичил биет нь желатиныг азот болон нүүрстөрөгч болгон хувиргаж, өөрийгөө гадаад орчны стрессээс хамгаалах “хуяг” бүтээх чадвартай болжээ.
Энэ бактери сансарт байгаа нисгэгчдэд ямар нэг аюул учруулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тус бактерийн төрлүүд ихэвчлэн хоргүй байдаг. Гэхдээ “Science Alert”-д бичсэнээр Niallia tiangongensis бактерийн дэлхий дээрх өөр нэг төрөл дархлаа султай хүмүүст халдвар үүсгэдэг байна.
Судалгаа дээр "Сансар дахь урт хугацааны аяллын үеэр бичил биетүүд хэрхэн өөрчлөгддөг онцлогийг ойлгох нь нисгэгчдийн эрүүл мэндийг хамгаалах болон хөлгийн хэвийн ажиллагааг хадгалахад чухал ач холбогдолтой" гэж бичжээ.
Тус шинэ бактери нь дэлхийн хөрс, бохир усанд элбэг тохиолддог, иш хэлбэртэй, спор үүсгэдэг Niallia circulans хэмээх бактерийн ойрын төрөл юм. Судалсан дээжийг 2023 онд Шэньжөү-15 хөлгийн багийнхан авчирсан байна.
Энэ нь сансарт бичил биетэн дасан зохицсон нь илэрч байгаа анхны тохиолдол биш. Тодруулбал өнгөрсөн жил НАСА-гийн судалгаагаар Enterobacter bugandensis нэртэй эмд тэсвэртэй бактери хувьсан өөрчлөгдөж урьд нь бүртгэгдэж байгаагүй шинэ төрөл болсон нь тогтоогдсон юм. Эдгээр бактери нь зөвхөн өөрсдийгөө сансрын орчинд тэсвэртэй болгохоос гадна, бусад бичил биетийг ч мөн адил дасан зохицоход “тусалдаг” болж хувьссан байжээ.
Тухайн үед НАСА мэдээлэл хийхдээ “Ийм орчинд нэвтэрсэн аливаа бичил биет амьд үлдэхийн тулд заавал дасан зохицох шаардлагатай” гэж байсан юм.
Эх сурвалж: Futurism
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За бас ямар бактери үржүүлж гаргаж авчихаад харь гаригаас ирсэн гэж байнаа..
хятадуудад итгэлдгүй улсууд шүү..
Дийлдэшгүй х�##�двар тараах нь дээ