Герман Газын зурвасын дайны улмаас Израилд арга хэмжээ авна гэж анхаарууллаа

Германы Гадаад хэргийн сайд мягмар гарагт /2025.05.27/ мэдэгдэл хийхдээ Израилын эсрэг арга хэмжээ авч, хүмүүнлэгийн хуулийг зөрчихөд ашиглагддаг тул зэвсэг нийлүүлэхгүй гэжээ. 2023 оны аравдугаар сарын 7-нд Газын зурвасын дайн эхэлсний дараа АНУ, Герман хоёр Израилыг дэмжсээр ирсэн. Сүүлийн саруудад Израил явуулж буй дайныхаа улмаас олон улсын тавцанд бусад орноос тусгаарлагдах болсон ч АНУ, Герман дэмжлэгээ үргэлжлүүлсэн юм.
Тэгвэл Герман ийнхүү Израилын талаарх бодлогоо өөрчилж эхэллээ. Саяхан Их Британи, Канад, Франц гурав Израилд Газын зурваст хийж буй дайных нь төлөө хориг тавьж болно гэж анхааруулсан. Европын холбоо Израилын талаарх бодлогоо дахин авч үзэх болж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мөн Израилыг орхигдуулсан хэд хэдэн алхам хийсэн билээ.
Тэгвэл Германы Гадаад хэргийн сайд Иоганн Вадефул “WDR” телевизэд хэлэхдээ Герман Израилд үзүүлж ирсэн түүхэн дэмжлэгийг хэрэгсэл болгон ашиглаж болохгүй гэжээ. Тэр хэлэхдээ Газын зурваст томоохон агаарын цохилтууд өгч, хоол хүнс болон эмийн хомсдол үүссэн нь нөхцөл байдлыг тэвчишгүй болгосон хэмээсэн байна. Германы канцлер Фридрих Мерз мөн Израилыг шүүмжилж, одоо Газын зурваст агаарын цохилт өгөх үндэслэл байхгүй гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.