Сурвалжилга, Нийтлэл

Зээлийг нь тэглэсэн ч, амыг нь “тэглэж” чадсангүй

Хоёр он солигдох мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга, “Ирэх онд бүх тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн нь 2020 оныг ярих, талцах сэдэвтэйгээр эхлүүлсэн. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар үүнийг хийж гүйцэтгэнэ гэсэн ч, бодит байдалтай нийцэх эсэх эргэлзээг тээгсэд өнөө хэр бий. Гэвч, тэтгэврийн зээлээ тэглүүлсэн ахмадуудыг нэг хэсэгтээ дахиж, “Тэтгэвэр” гэж дуугарахгүй боллоо гэж санагсад эрх мэдэлтнээс эхлээд энгийн иргэдийн дунд цөөнгүй байсан болов уу. Байсгээд тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхийг хүссэн хэвлэлийн хурал, иргэний нийгмийн байгууллагуудын шаардлага “хөвж” гарч ирдэг үзэгдэлтэй бид хэдийнэ эвлэрсэн байлаа.

Өнөөдөр /2020.01.07/ Монголын ахмадын холбооноос мэдээлэл хийж, “Зээл тэглэсэнд тань баярлаж байна, гэхдээ...” гэсэн утгатай зүйлийг ярьцгаав. Тэд тэтгэврийн хэмжээний зөрүүг арилгах нь буюу шууд утгаараа тэтгэвэр нэмэх нь зээл тэглэхээс хавьгүй дээр шийдвэр байх байсан гэж дуугарчээ. Эл үйлдэлд ахмадуудын зээлийг нь тэглэсэн ч, амыг нь “тэглэж” чадсангүй юу гэж бодоход хүргэв.

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэлэхдээ, "Олон өндөр настнууд тэтгэврийн зөрүүг авахын төлөө төр засгаасаа гуйсаар санасандаа хүрч чадалгүй насан өөд болцгоодог. Ийм учир Монголын ахмадын холбоо өнгөрсөн жил төрийн өндөрлөгүүдэд мэдэгдэл хүргүүлж, 70 ба түүнээс дээш настай ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгаж өгөх хүсэлт тавсан. Хэн нь ч хариу өгөөгүй. Зөрүү арилна гэж хүлээж суусан ахмадууд гэнэт тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийг сонсоод санал нийлэхгүй байх нь аргагүй” гэсэн юм. Мөн, “Нийт ахмадуудын дуу хоолой болж ажиллах үүрэгтэй байгууллагын хувьд, уг шийдвэрийг буруу гэхгүй. Гэвч гарч болох эерэг, сөрөг үр дагавруудыг авч үзэх нь зүйтэй” хэмээв.

Чингээд хэд хэдэн байр суурийг илэрхийлэхдээ, тэтгэврийн зээл тэглэх асуудлыг “гал унтраасан арга хэмжээ” гэж цоллоод, тэтгэврийн хэмжээг нэмж, зөрүүтэй байдлыг арилгахыг шаардлаа.

“Зээл тэглэнэ” гэсэн нэг өнцгөөр “поп”, нөгөө өнцгөөр “хуманист” шийдвэрт амаа үдүүлээгүй ахмадууд өнөөдөр ийм мэдэгдэл хийлээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Зөв байна. Хагас сайн өдөр хагас ажилладаг үе байлаа 33 жил төрд зүтгэжээ. Тэр үеийн тэтгэвэрийн индекс буруу тооцсоноос

Өвөө
Өвөө

Тэтгэвэр нэмсэнээс нэг удада тэтгэврин зээл тэглэж шоудах нь дарга нарт туйлын ашигтай бга нь мэдээж. зээл авагүйг нь бдох л хэрэгтэй.шударг

Өвөө
Өвөө

Зээл авсанд дахин зээл олгохгүй бх хэрэгтэй. Харин аваагүй нь авч блох юм бшүү..дараа нь бас тэр зээлииг нь тэглэх журмаар тэгшитгэвэл ямару

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Reply to  Өвөө

Зээлийг төр биш хувийн банкууд олгодог. Хорих ямар ч арга байхгүй. Энэ яриа бол бас нэг молиго.

ЗОЧИН
ЗОЧИН

АМАА ХАМХИЦГАА ХҮМҮҮСИЙГ ШОРДОЖ ТАЛЦУУЛААД ХОРЧИН

Irgen
Irgen
Reply to  ЗОЧИН

Zeel avalgui ni hohirch bna. Oh hemjeenii zeeliig bolomjtoi Hun l avna. Uder honogoo ungerej baigaa ni avch chadahgui. Zeel tegleh buruu.

Зочин
Зочин

сонгуулийн санал худалдаж авах гэсэн арга

Зочин
Зочин

өөх өгсөн хүнтэй өглөө оройгүй өдөр шөнөгүй ЗАРГАЛДАНА гэж ардын минь үг яасан үнэн үг вэ Хэлэлцэхий нь хараад хүлээзнэж л байл даа

Холбоотой мэдээ

Back to top button