Гадаад мэдээ

“Алтан дээвэр”-ийг ашигласны төлбөрөөс Канадыг чөлөөлнө гэв

Канад улс АНУ-ын бүрэлдэхүүнд орвол “Алтан дээвэр” (Golden Dome) пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолборыг ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Канадын тал манай “Алтан дээвэр” системд нэгдэхийг ихэд хүсэж байгаа. Хэрвээ тэд бие даасан улс хэвээр үлдвэл үүний өртөг нь 61 тэрбум доллар болно. Харин 51 дэх муж улс болж нэгдвэл энэ зардлыг тэглэнэ гэдгийг би хэлсэн” гэж Д.Трамп “Truth Social” сүлжээндээ бичсэн байна. Түүний хэлснээр, Канадын тал энэ саналыг судалж байгаа аж.

Пуужингийн довтолгооноос хамгаалах “Алтан дээвэр” (Golden Dome) нэртэй шинэ цогцолборыг байгуулах шийдвэр гаргаснаа Д.Трамп энэ сарын 20-нд мэдэгдсэн юм. Түүний засаг захиргаа уг төсөлд 175 тэрбум ам.доллар зориулахаар төлөвлөжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хошногон дээвэр

Back to top button