Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамасын Газын зурвасыг удирддаг дарга Мохаммад Синвар амь үрэгдсэн гэж Израил мэдэгдлээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху лхагва гарагт /2025.05.28/ мэдэгдэхдээ Хамас бүлгийн Газын зурвасыг дарга Мохаммад Синвар амь үрэгдсэн гэжээ. Мохаммад нь 2023 оны аравдугаар сарын 7-нд гарсан халдлагыг төлөвлөсөн Яахяа Синварын дүү юм. Хамасыг удирдаж байсан Яахяаг Израилын цэргүүд өнгөрсөн жил хөнөөсөн. Одоогийн байдлаар Хамас Мохаммад амь үрэгдсэн эсэх дээр мэдээлэл хийгээгүй байгаа юм.

Мохаммад энэ сарын эхээр Газын зурвасын өмнөд хэсэгт оршдог эмнэлэгт байхад нь Израилын зэвсэгт хүчин агаарын цохилт өгчээ. Нетаньяху сүүлийн 20 сарын хугацаанд Израилын хөнөөсөн Хамас бүлэглэлийн бусад албан тушаалтнуудын нэрийг парламентад танилцуулсан байна. Тэр “Сүүлийн хоёр өдрийн дотор бид Хамасыг бүрэн дийлэх зам руу эргэлээ” гэсэн байна.

Израилын арми саяхнаас Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа илүү өргөн цар хүрээтэй явуулж эхэлсэн. Тус улс Газын зурвасыг бүрэн эзэлнэ гэж мэдэгдсэн юм. Газын зурваст олон арван сар үргэлжилж буй дайны улмаас хүмүүнлэгийн хямралын нөхцөл байдал даамжраад буй. Үүнтэй холбогдуулан олон улсаас Израилд ирэх дарамт нэмэгдсэн тул тус улс эцэст нь Газын зурвас руу тодорхой хэмжээний хүнс оруулах болсон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button