Нийгэм мэдээ

Шатрын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд өрсөлдөх шатарчид тодорлоо

Шатрын 2025 оны Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ тоглолт Тусгаар тогтнолын ордонд өчигдөр болж өнгөрсөн.

Тус тэмцээний нээлттэй ангилалд 95, эмэгтэйчүүдэд 97 шатарчин шигшээд оролцсон бөгөөд эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр эхний 11 байрт шалгарсан шатарчид ирэх есдүгээр сард шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхийн эзэн болжээ.

Шигшээд шалгарсан хамгийн залуу шатарчин нь ФИДЕ-гийн дэд мастер Н.Содгэрэл өдгөө 13 настай. Түүнчлэн 14 настай М.Маргад, Э.Зол-Учрал, 15 настай Ш.Оюунгэрэл нар эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан байна. Тэгвэл намар шигшээд өрсөлдөх 24 шатарчнаас хамгийн ахмад нь их мастер Б.Мөнгөнтуул, Б.Гүндаваа нар болж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button