“Номин макро моол”-д хүүхдийн баяр зохион байгуулагдана

Номингийн Хүүхдийн баярын арга хэмжээ Номин Макро Моол-д болох гэж байна
“Номин Холдинг” компани жил бүрийн 6 сарын 1-нд зохион байгуулдаг Хүүхдийн баярын арга хэмжээг “Хайр түгээе” уриан дор 19 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд Яармагийн зам дагуу “Номин Макро Моол”-ын гадна талбайд зохион байгуулахаар төлөвлөж, Монголын анхны Агуулах худалдааны концепц бүхий “Номин Макро Моол” дэлгүүрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг хамтатган зохион байгуулах гэж байгааг дуулгая.
Энэ өдөр уламжлал ёсоор Номин нэр орсон 0-12 хүртэлх насны бүх хүүхдүүдэд “Номин-оос Номин-д” нэрийн хайр дүүрэн гарын бэлгийг гардуулж, төрөл бүрийн тоглоом, амттан дүүрэн асруудаар зочилж, авьяаслаг бяцхан дүү нар гар зургийн уралдаан, хөгжөөнт тэмцээнд оролцож, урлагийн арга хэмжээ, сюрпризүүдээр дүүрэн эх үрсийн баяраа тэмдэглэцгээе.
“Номин Холдинг” компанийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Хүүхдийн сайн сайхны төлөө тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар ирсэн билээ. Эдгээр үйл ажиллагаа нь тэдний боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, нийгмийн халамж зэрэгт жигд чиглэсэн, олон томоохон ажлууд байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.