Сэлбэ дэд төвийн цогцолбор хороолол барих тендерт дотоодын компаниуд үндсэн 3 шалгууртаа ч тэнцээгүй

Энэ сарын эхээр Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерийг шалгаруулсан. Монголын аж аухй нэгжүүдээс зүгээс тендерт материалаа өгсөн ч эхний шалгуурыг ч хангаж чадалгүй бүдэрсэн байдаг.
Хэдийгээр манайд орон сууцны хороолол барих боломжтой олон дотоодын компани бий хэдий ч 10 мянган айлын орон сууц бүхий цогцолбор хороолол барих хэмжээний туршлагатай компани одоогоор алга.
Сэлбэ дэд төв ороны сууцны иж бүрэн цогцолбор хорооллын ажлыг гүйцэтгүүлэх хоёр багц тендерийн нийт өртөг нь 827 тэрбум төгрөг бөгөөд энэ нь Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байна. Энд нийт 10063 айлын 113 блок орон сууц барина.
Эхний ээлжид 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж буй.
Дотоодын компаниуд зарлагдсан тендерийн ямар шалгуурт бүдрэв
- Борлуулалтын орлогын хэмжээ буюу сүүлийн 5 жилийн аль нэг жиллийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй,
- Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ буюу батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх,
- Банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй байх
Тендерт шалгарсан одоогийн Хятадын компаниуд нь ирүүлэх материалдаа үүсгэн байгуулагдсан, оршин суугаа улсын эрх бүхий байгууллагаас гаргаж аудитаар орсон санхүүгийн тайлан, түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нотлох баримт бичиг, харилцагч арилжааны банкуудаас авсан зээлийн мэдээллийг ирүүлэх шаардлагатай хэмээн тусгасан байна. Мөн тусгай зөвшөөлийн хувьд, Барилга, хот багйуулалтын яамнаас олгодог 6 зөвшөөрлийг эзэмшдэг байх шаардлагатай. Үүнээс гадна тендерийн баталгааны дүн 1.8 тэрбумыг захиалагчийн дансанд байршуулна зэрэг шаардлагуудыг хангаж байж ийн тендерт шалгарсан байна.
Дотоодын компаниудын зүгээс хоёр үе шаттай зарласан уг Сэлбэ дэд төвийн тендерт оролцох боломжгүй болсон хэмээн шийдвэрийг эсэргүүцээд буй. Тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон гэдэг шаардлага хэлээд байгаа ч энэ нь 2-3 блок орон сууц бус цогцолбор хороолол тул гүйцэтгэлийн зардал өндөр тул ийн босгыг олон улсын жишиг стандартаар тогтоосон байна. Дотоодын компаниуд харин босгыг намсгаж, цөөн орон сууц гүйцэтгүүлэх маягаар, жижиглэх санал тавьдаг.
Нөгөө талд, цогцолбор хороолын нэг үе шат нь 4000 гаруй айлын орон сууцны бүтээн байгуулалт тул нэгэнт эхэлсэн тохиолдолд дотоодын компаниуд барилгын бүтээн байгуулалтын процессийн үедээ санхүүгийн бэрхшээл хүндрэл үүсгэх вий гэдэг эрсдэл ч эндээс харагдана.
Одоогийн тендерт шалгарсан компаниуд нь энэ хэмжээний орон сууцны хороолол барьж байсан туршлагатай бөгөөд хөнгөлөлтгүй, өндөр дүнтэй тендерийн баталгаа бүхий саналуудыг ирүүлсэн учир ийн шалгарсан байдаг.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол компаниуд ийм чадамжгүй гэдгээ ойлгосох цаг нь болжээ л гэж бодож бна арайл муу бнаа
Манай дотоодын компаниуд чадахаа хийгээд чадахгүйгээ зөвшөөрч сурах хэрэгтэй
dotoodin xxk nuudig oruulahgui gej ingej zoriuud beldsen tender . China munguur China uuruu hiine gej tohirson . manai xxk nuud ene uzuuleltiig dawj chadahgui . manai zah zeel jijighen .
Богд Ар гэж хятадуудын барьсан маш чанаргүй хороолол байгаа даа,,,сан, Цахилгаан маш муу,,яанадаа