НИЙГЭМНийгэм мэдээ

Монголын анхны “Биоблиц” өдөрлөг зохион байгуулагдлаа

Монголын анхны “Биоблиц” өдөрлөгийг Хустайн байгалийн цогцолборт газарт зохион байгуулагдлаа.

“Биоблиц” өдөрлөг нь тодорхой газар нутагт, тодорхой хугацаанд аль болох олон зүйлийн амьд биетийг бүртгэх зорилготой, иргэдийн оролцоотой шинжлэх ухааны арга хэмжээ юм. Оролцогчид нийтдээ мянга 200 гаруй ажиглалтыг “Байгаль” апплекэйшн дээр байршуулсан бөгөөд биологийн олон янз байдлын мэргэжилтнүүд ажигласан төрөл зүйлүүдийг тодорхойлон баталгаажуулах ажлыг хийжээ.

Энэхүү санаачилгыг МУИС-ийн Экологийн ангийн гуравдугаар курсын оюутан Д.Цогт гаргасан бөгөөд нийт 44 оролцогч Хустайн байгалийн цогцолборт газарт хоёр өдрийн турш амьтан ургамлыг ажиглаж, баримтжуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button